logo
Ц.Батбаярыг АТГ-т шалгуулахаар болжээ

Ц.Батбаярыг АТГ-т шалгуулахаар болжээ

2012/11/29
Нийслэлийн Засаг дар­га, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг  “Албаны эрх мэд­лээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн” хэмээн Нийслэлийн өмчийн харилцааны газраас Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.

Учир нь түүнийг Сэргээн засах клиник эмнэлгийг хууль бусаар хувьчилж, хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгуулахаар болсон байна. Өмнө нь түүнийг УИХ-ын гишүүн байхад экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэргүүдтэй холбогдуулан шалгаж байв. Тодруулбал, Өргөө зочид буудал зэрэг нийслэлийн өмчийн байрыг хувьчлахад хууль зөрчсөн хэмээн үзэж байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш