logo
Эрчүүдэд хэрэгтэй нэмэлт тэжээлүүд

Эрчүүдэд хэрэгтэй нэмэлт тэжээлүүд

2012/11/29
Та цэвэр байгалийн гаралтай нэмэлт тэжээлүүдийг өдөр тутам хэрэглэснээр олон өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг байх боломжтой. Иймээс танд шилдэг эмч нарын хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэсэн эрчүүдэд хамгийн хэрэгтэй нэмэлт тэжээлүүдээс дор дурьдлаа.

Зарим нэмэлт тэжээлүүд нь таны хэрэглэж буй ямарваа нэг эмтэй харилцан үйлчлэлд орж болзошгүй тул хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөөг авахыг анхааруулъя.

КОЭНЗИМ Q10 Гол үр нөлөө:
Цусны даралт буруулах Коэнзим Q10 нь таны цусны даралтыг бууруулахаас гадна эр бэлгийн эсийн чанарыг сайжруулах үйлчилгээтэй хэмээн Италийн судлаачид таамаглаж байна. Түүнчлэн Японы судлаачид эн энэүү бэлдмэл нь дасгал хийх явцад өөх шаталтыг эрчимжүүлдэг болохыг тогтоожээ.

БАЙГАЛИЙН ЭХ ҮҮСВЭР:
мах, загас, өндөг, цэцэгт байцаа Д АМИНДЭМ Гол үр нөлөө: Яс хэврэгших, ясны сийрэгжилтийн эсрэг үйлчилгээтэй. Д аминдэм нь ясанд кальцийг шимэгдэхэд тусалдаг. Энэ нь Д амин дэмийг хэрэглэх гол шалтгаан боловч үүнээс гадна түүний хэд хэдэн маргашгүй ач тусыг дурьдаж болно. Тухайлбал Д амин дэм нь сэтгэл гутралыг багасгахаас гадна бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулдаг ажээ.

БАЙГАЛИЙН ЭХ ҮҮСВЭР:
Нар, уг амин дэмээр баяжуулсан сүү

ЗАГАСНЫ ТОС: Зүрхний өвчтэй хүмүүст тустайгаас гадна идээт үрэвслийг намдаан, ой тогтоолт болон тархины үйл ажиллагааг сайжруулах мөн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Загасны тосонд агуулагддаг эйкозопентаен (ЭПК) болон гидокозогексаен (ДГК) нь зүрх судас, мэдрэл, арьс болон харааны эрхтний хэвийн үйл ажиллагааг хангадаг.

БАЙГАЛИЙН ЭХ ҮҮСВЭР: Яргай загас, туна загас болон бусад тослог ихтэй загаснууд

www.emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш