ШӨХТГ-аас 11 сарын сарын 6-7 өдрүүдэд нийслэл хот болон хөдөө орон нутагт нефтийн бүтээгдэхийг хязгаарлаж, шатахууны хомсдол үүсгэсэн асуудлыг шалгаж үзэхэд улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 22 хоногийн нөөцтэй байсан ба А80 35 өдөр, А92 27 өдөр, дизель түлшний 4 хоногийн нөөцтэй байсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай мэдээлэв. Түүнчлэн замдаа ачигдаад ирж байсныг тооцоход А80, А92 44 хоног, дизель 12 хоногийн нөөцтэй байсан юм байна. Үүнтэй холбогдуулаад улсын байцаагч албан шаардлага хүргүүлж Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1 болон 27.1.2-ийг үндэслэн дөрвөн тэрбум 965 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.