logo
“DDish” кабелийн телевизээр Монголын 10 суваг гардаг болно

“DDish” кабелийн телевизээр Монголын 10 суваг гардаг болно

2012/11/29
Хөдөө орон нутгийн иргэдийн хамгийн их хэрэглэдэг DDish кабелийн телевизийн хэрэглэгчид мөнгөө төлөөгүй тохиолдолд Монголын үндэсний телевиз үздэг байсан бол ирэх 2 сарын 1-нээс эхлээд Монголын 10 сувгийг үнэгүй үзэх боллоо хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл энэ нь тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг аж. Харин өмнө нь тус компанийн техникийн зохицуулалтын асуудлаас болж энэ үүргээ биелүүлээгүй байсан бөгөөд тус газраас өгсөн албан шаардлагын дагуу ирэх оны 2 сараас орон даяар Монголын 10 сувгийг саадгүй нэвтрүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш