УИХ-ын Төсвийн байнгын хороо 2012 оны 11-р сарын 27-ны өдөр 50 хувиас дээш ирцтэйгээр хуралдаж төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Гэтэл өнөөдрийн өдөр тутмын зарим хэвлэлээр тус байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй байхад хуралдан асуудлаа шийдвэрлэсэн тухай таашаа мэдээлэл гарсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Байнгын хороодын ажлын алба болон Чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас тайлбар гаргасан байна.
Уг тайлбарт, “УИХ-ын Төсвийн байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14.30 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдаж “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцсэн.
Тус байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал, Б.Болор, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, М.Зоригт, Я.Санжмятав, М.Сономпил, Ж.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон болно. Хуралдааны явц дунд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Оюун, Я.Санжмятав, М.Сономпил нар Засгийн газрын шугамаар гадаадын төлөөлөгчидтэй уулзалттай, мөн шуурхай ажил зохион байгуулах ажлаар хуралдаанд орж гарч байсан бөгөөд санал хураалтад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж саналаа өгсөн болно” гэжээ.