Ам.долларын албан ханш 1400 төгрөг байхад задгай долларыг 1200 төгрөгөөр авдаг асуудал хэрэглэгчийг байнга хохироодог байсан. Өөрөөр хэлбэл доллар бол доллар гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сэтгүүлчидтэй уулзахдаа хэлэв. Банкууд хямдхан үнээр аваад цаашаа зузаатгал хийхдээ яг нэг ижил ханшаар өгдөг. Тиймээс тус газар нь 12 сарын 1-ээс эхлээд долларийг нэг ханштай болгож байна гэж тэрбээр хэллээ.