Хөршүүдтэйгээ газар нутгийн маргаан үүсгэх Хятад улсын байр суурь сүүлийн өдрүүдэд шинэ санамсаргүй хэмжилтэд хүрлээ. Хятад улсын шинэ паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд, Энэтхэг улсын нутаг дэвсгэрт багтдаг өндөр уулын Аксайчин цөл болон Аруначал-Прадеш мужийг оруулж улсын хилээ зурсан Хятадын шинэ газрын зургийг буулгасан байна. Энэ бүх нутаг дэвсгэрийг өөрийн газар нутгаа гэж үзэж байгаа хятадын хөршүүд хятадын шинэ паспорт дээр өөрийн нутаг мэт дүрсэлсэнд ямар нэг байдлаар дургүйцэл, уур хилэнгээ илэрхийлж байна.
Бээжинд байгаа Энэтхэг улсын Элчин сайд яам яг ижилхэн арга хэмжээ авлаа. Жишээ нь, Энэтхэг улс руу явах виз хүссэн хятадуудын паспорт дээр маргаантай нутгийг Энэтхэг улсын газар нутагт багтаасан зурагтай виз дарж өгсөн байна. Харин Вьетнам улс хятадын шинэ паспортыг хууль ёсны гэж үзэхгүйн тулд хятадуудад тусгай цаасан дээр виз дарж өгч байгаа ба хятадууд буцахдаа энэ цаасыг вьетнамын хилчидэд хураалгах ёстой юм байна.
Хятад улс газар, тэнгис дээр хөршүүдтэйгээ байнга маргаан үүсгэж бүр зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байсныг бодвол паспортны хуудсан дээрх зураг өчүүхэн зүйл мэт... Жишээ нь, 1962 онд болсон хятад, энэтхэгийн хилийн мөргөлдөөн. Харин одоо бол хүчний сөргөлдөөний ирмэг дээр тэнцвэржиж байна. Харин паспорт дээрх зургийг арай өргөн хүрээнд авч үзэх ёстой юм.
Хятад, энэтхэгийн 1962 оны хилийн дайн бол зөвхөн түүхийн баримт биш орчин үеийн улс төрийн бодлогын чухал хүчин зүйл юм. Өнгөрсөн намар энэ үйл явдлын 50 жилийн ойгоор Энэтхэг улсад болсон үйл ажиллагаа үүнийг зөвхөн батлаж өгсөн юм. Тэр үед Энэтхэг улс доромжлолтойгоор өөрийн нутгаа алдсан бөгөөд Аксайчинг одоо болтол Хятад улс хянаж байгаа нь баримт юм.Энэ байдал энэтхэгийн улс төрчид болон нийгэмд урьдын адил хүчтэй сэтгэгдэл төрүүлж, өш хонзонгоо авах сэтгэлийг оргилуулж байна. Гэхдээ 2003 онд Энэтхэг, Хятад улсууд газар нутгийн харилцан маргаанаасаа татгалзаж Энэтхэг улс Түвдийг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч, Хятад улс Сикким мужийг энэтхэгийн нутаг гэж хүлээн зөвшөөрсөн юм.
Хоёр талын харилцааг бүрэн хэмжээгээр хөгжүүлэхэд газар нутгийн маргаан урьдын адил саад тотгор болсоор байна. Ийм учраас Энэтхэг улсын хилэгнэн уурсах нь зөв юм. Мөн сүүлийн жилүүдэд нүүрс устөрөгчийн томоохон орд газруудыг нээгээд байгаа эх газрын хүзүүвчтэй холбоотой байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг маргалдаж байгаа хятадын хөрш улсууд ч хилэгнэх нь зөв юм. Саяхан өндөрлөсөн АСЕАН-ы орнуудын дээд хэмжээний уулзалт ч Хятадын хөршүүдтэйгээ хийж маргааны асуудал хурц байгааг тэмдэглэсэн байна.
Шинэ паспорт дээрх Хятадын газрын зурагтай холбоотойгоор ажиглагчид нэгэн сонирхолтой баримтыг тэмдэглэлээ. Вьетнам, Филиппин улсуудтай Хятад улс маргаантай байгаа Параселийн болон Спратлийн арлууд болон Тайвань улсыг хятадын нутаг гэж тэмдэглэсэн байна. Харин Хятад, Япон улсуудын хооронд маргаантай байгаа японоор Сенкаку, хятадаар Дяоюйдао арлыг хятадын газар нутагт оруулж зураагүй байна. Бусад буурай өрсөлдөгчдийг бодвол Япон улстай маргаанаа хүч хэрэглэх замд оруулахыг одоохондоо хятад бодохгүй байна гэсэн дүгнэлт эндээс хийж болох юм. Шинэ паспорт дээрх Хятад улсын газрын зураг нь болж буй үйл явдлын дүрслэл биш юм.
Энэ нь Энэтхэгийн болон Номхон далайн сав газарт ирээдүйд явуулах урт хугацааны стратегийн дүр зураг юм. Хятадын анхны нисэх онгоц тээгч “Ляонин” хөлөг онгоц дээр тавцангийн нисэх хүчний туршилт хийсэн нь үүнийг гэрчилж байна. . ЗХУ задарсны дараахан Хятад улс энэ нисэх онгоц тээгчийг Украин улсаас худалдаж авсан юм. Энэ хөлгийг зугаа цэнгээ, соёлын төв, зочид буудал болгоно гэж эхлээд мэдэгдэж байсан юм. Харин сэргээн засварлалт хийсний дараа нисэх онгоц тээгчийг усанд тавьсны дараа хятадын төр засаг зөвхөн сургалтын зорилгоор ашиглах болно гэж мэдэгдсэн юм. Байлдааны нисэх хүчнийг туршсны дараа нисэх онгоц тээгч хөлөг онгоц арай өөр зорилгот ч хүчин зүтгэхэд бэлэн байгааг харууллаа.