Өчигдөр Японы Сига муж улсын засаг дарга Юкико Када «Японы ирээдүй» улс төрийн шинэ намыг зохион байгуулсныг зарлан мэдээлэв. Када намын дарга болжээ. Японы барууны ба үндэсэрхэг консерватив намуудыг нэгтгэсэн «Японы шинэчлэлийн холбоог» бодоход шинэ нам зүүний хүчнийг нэгтгэн нягтруулах юм. Када АЦС-ыг эрс шийдвэртэй эсэргүүцснээрээ улс орондоо нэр алдартай болсон. Эдүгээ атомын энергиэс бүрмөсэн татгалзах нь шинэ намын үндсэн үзэл санаа болжээ.Японы эрх баригч Ардчилсан намын тэргүүн асан Итиро Озава парламентын сонгуульд «Японы ирээдүй» намтай нэгдэх саналыг дэмжив. Тухайн үед Озава Ардчилсан намаас гарч, өөрийн намыг зохион байгуулсан билээ. Парламентын доод танхимын сонгууль хугацаанаас өмнө 12-р сарын 16-нд явагдах юм.