Эрх мэдлээ өргөжүүлэх тухай зарлиг гаргасан ерөнхийлөгч Мохаммед Мурсийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Египетэд гаарч байна. Каирт урьд шөнө олон арван мянган жагсагч төв Тахрир тайлбайд майхануудад хонов. Ерөнхийлөгч өөрий нь шийдвэрийг давж заалдах шүүх байгууллагын эрхийг хассан зарлигаа хүчингүй болготол талбайгаас гарч явахгүй гэж олонхи жагсагч мэдэгдэв. Өчигдөр орой цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж, эсэргүүцэгчдийг тараахыг оролдов. Хоёр хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртэж шархдав.Жагсаал цуглааныг Каираас гадна Александрия, Порт-Саид, Суэц зэрэг египетийн хотод хийж байна.
Зарим хотод Мурсийг эсэргүүцэгчид түүний «Лалын ахан дүүс» намын ажлын байрыг дайрав. Египетийн хойд нутагт эмх замбараагүй байдалд 400 орчим хүн нэрвэгдэв. Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид ба түүнийг эсэргүүцэгчид Эль-Махалле эл-Кубрад хүчтэй мөргөлдөв. Тэнд мөргөлдөөн өдөр үргэлжилж, орой галт зэвсэг хэрэглэх гудамжны байлдаан болж хувирав.Ерөнхийлөгчийг эсэргүүцэж байгаа олон мянган хүн «Лалын ахан дүүс» намын ажлын байрыг дайрч эзлэхийг оролдсон ч хатуу эсэргүүцэлтэй тулгарлаа. Жагсагчид чулуу нүүлгэж, шатахуунтай лонх хэрэглэв. 330 орчим хүч шархджээ. Улс даяар эмх замбараагүй байдлын үеэр галт зэвсэг хэрэглэж байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсдүүд тэмдэглэжээ.