logo
Дахин санал хураалт өнөөдөр болно

Дахин санал хураалт өнөөдөр болно

2012/11/30
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу ирц хүрээгүй дүүргийн хороодод өнөөдөр дахин санал хураалт болно.  Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр өнөөдөр 08.00-14.00 хооронд санал өгөх иргэдийг ажлаас чөлөөлөхөөр шийдсэн. Санал хураалт хуульд зааснаар тухайн өдрийн 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ өдөр Баянзүрх дүүргийн 72 хэсгээс 52 хэсэгт, Баянгол дүүрэгт 54 хэсгээс 23 хэсэгт, Сонгинохайрханд 80 хэсгээс 32, Чингэлтэйд 43 хэсгээс 22 хэсэгт, Сүхбаатар дүүрэгт 41 хэсгээс 13 хэсэгт дахин санал хураалт болох юм. Харин Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд буюу бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

Дээрх шийдвэрийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Тухайн шатны Тойргийн хэсгийн хороо дахин сонгуулийн санал хураалтын товыг зарлах боломж байдаг бөгөөд Хан-Уул дүүргийнхэн дахин санал хураалтыг амралтын өдөр явуулбал сонгогчдын ирц, идэвхи илүү байна гэж үзжээ. Хан-Уул дүүрэгт 37 хэсгээс долоон хэсэгт дахин санал хураалт болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш