logo
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хуушууруудыг устгалд оруулжээ

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хуушууруудыг устгалд оруулжээ

2011/07/19
Нийслэлийн ЗАА, НМХГ, Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн хүнсний аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж, Нийслэл, дүүргийн   Мэргэжлийн хяналтын газраас  220 улсын байцаагч худалдаа үйлчилгээ, ус хангамж, нийтийн бие засах газар зэрэг 800 гаран цэгт  эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахад хяналт тавьж илэрсэн зөрчлийг тухай бүр шийдэж, арга хэмжээ авчээ. Хяналтын явцад  эрүүл ахуйн шаардлага хангаагүй муудаж үнэр орсон 400 кг мах, 200 гаруй хуушуур, чанасан өндөг, шорлог, чанасан толгой салат зэрэг нийт 2 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 12 аж ахуйн нэгжид 420 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллгаа эрхэлсэн 28 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад баяр наадмын талбайд бараа бүтээгдэхүүний худалдаа хийхийг хориглох, өмнө нь зөрчил гаргаж байсан аж ахуйн нэгжид үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан нь хүнсний аюулгүй байдлыг хангахад төдийгүй иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэхэд  чухал ач холбогдолтой ажил болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш