Орон нутгийн сонгуулиар сонгогчдын ирц хүрээгүй хэсгийн хороодод энэ сарын “30-ны өдөр дахин санал хураалт явуулахаар товлоод байгаа. Харин Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд буюу бямба гаригт зохион байгуулахаар болжээ. Ийм шийдвэрийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Тухайн шатны Тойргийн хэсгийн хороо дахин сонгуулийн санал хураалтын товыг зарлах боломж байдаг бөгөөд Хан-Уул дүүргийнхэн дахин санал хураалтыг амралтын өдөр явуулбал сонгогчдын ирц, идэвхи илүү байна гэж үзжээ.
Санал хураалт 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ саналын хувь хүрээгүй Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороодод харьяалагдах сонгогчид тус бүр энэхүү дахин санал хураалтыг өгөх юм.