ШШГЕГ-ын хорих ангийн дарга, хянагч нар эрх нь хасагдсан хоригдлуудаа зодож танхайрдаг байдал засагдахгүй байна. Тухайлбал, Хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа н.Лхагважав нь 441 дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгсийг согтуудаа зодож танхайрсан байна.
Уг хэрэг энэ сарын 15-нд гарчээ. Тухайн үед хүмүүжигч Р.Эрдэнэтөгс ээлжит жижүүрээ хийж байсан бөгөөд өглөөний тоондоо ороод харуулын байрандаа ирэхэд нь дэд хурандаа н.Лхагважав "Ажлын байрандаа байсангүй" хэмээн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр дэд хурандаа н.Лхагважавыг хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг өрөөндөө оруулан зодож байхад нь хорих 441 дүгээр ангийн төлөөлөгч хошууч н.Батбаатар салгасан аж. Ийнхүү согтуу дэд хурандаад зодуулсан Р.Эрдэнэтөгсийн биеийн байдал муу байгаа аж. Тэрээр хорих ангийн харьяа эмнэлэгт үзүүлэхэд нүдний болор нь хагарсан тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн магадлагаа албан ёсоор гарсан байна. Гэвч одоог хүртэл Р.Эрдэнэтөгс хорихын эмнэлэгт хагалгаа хийх боломжгүйгээс болоод хорих ангидаа эмнэлгийн тусламж авч чадалгүй өвдсөн хэвээр байгаа аж.
Тэрээр яаралтай хагалгаанд орохгүй бол сохрох аюултай юм байна. ШШГЕГ-аас хүмүүжигчдийг зодож танхайрдаг согтуу дарга нартаа арга хэмжээ авахгүй нуудгаас болоод энэ мэт эрх нь хязгаарлагдсан иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Р.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч С.Батзаяатай холбогдон зарим зүйлийг тодрууллаа.
-441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа н.Лхагважав Р.Эрдэнэтөгсийг зодож гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү?
-Р.Эрдэнэтөгс нь энэ тухайгаа албан ёсоор хуулийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Зохих шалгалтыг хийж байгаа. Үүнтэй холбогдуулаад н.Лхагважав нь хохирогчийг "Ямар их өргөдөл гомдол гаргадаг юм" хэмээн янз бүрийн байдлаар дарамталж байгаа. Энэ хэрэг гэрчтэй учраас н.Лхагважав нь хэргээс мултрах боломжгүй гэж найдаж байна.
-Яаралтай хагалгаанд орохгүй бол сохрох аюултай гэсэн. Ямар учраас одоог хүртэл хорьж саатуулан өөр эмнэлэгт хагалгаа хийлгэх боломж олгохгүй байгаа юм бол?
-Хорих ангиудад нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй. Түүнээс гадна өөр эмнэлэгт шаардлагатай эмчилгээ хийх боломж нөхцөл нь хуулийн хүрээнд хязгаарлагдмал байдгаас болоод хагалгаанд орж чадахгүй байна. Гэхдээ бид энэ тал дээр холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж байгаа.
-Хохирогчийн ар гэрийнхэн энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаа. Учир нь хорих ангид хоригдлын эрх ашиг ихээр зөрчигддөг. Түүнчлэн хорихоос эрүүл саруул, амьд гарах баталгаагүйд сэтгэл түгшин сууж байна.
-Р.Эрдэнэтөгс ямар ял шийтгэлтэй юм бэ?
-Тэрээр Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар гурван жил нэг сарын хорих ялаар өнгөрөгч оны дөрвөн сард шийтгэгдсэн.
-Зодож гэмтээсэн н.Лхагважавын талаар мэдээлэл өгөөч?
-Хохирогчийн хэлж буйгаар ёс зүйгүй. Ажлын байранд архидан согтуурдаг гэсэн. Албан тушаал нь Хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа цолтой нэгэн гэсэн.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: Нийслэл таймс