УИХ-ын эрхэм гишүүд рүү залгах утасны дуудлага ар араасаа зогсоо зайлгүй л “хангинадаг”. Улс төрийн нөр их ажлаас гадна өөр рүү хандах иргэдийн санал, гомдол, хүсэлт ч их байдаг. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар руу залгах гэсэн боловч утасных нь орох ярианы эрх нь хаагдсан байна. Түр хаагджээ гэх операторын хариулт хэдэн хүнд хүрч байгаа бол.
Гишүүн ялгаагүй л хүн юм хойно энэ мэт асуудал тулгарах нь тодорхой. Гэхдээ энэ бол гишүүний ажлын албаныхны хариуцлагагүй ажил ч байж болох. С.Ганбаатар гишүүн энэ байдлаа гэвч мэдээгүй байгаа бололтой. Тэрбээр гадаадад ажилаар яваа юм байна. Харин туслах нь ч мөн адил дараа төлбөрт дугаар барьдаг. Түүнрүү залгахад “мессеж рүүминг”-ийн үйлчилгээнд холбогдлоо. “Гадаадад томилолтоор яваа тул та мессеж илгээнэ үү” гэсэн хариулт өгч байна. Ямар ч байсан эрхэм гишүүн томилолтоо дуусгаж ирээд л утас нь хаагдсаныг мэдэх бололтой.
Г.ТУЯА