logo
Нөхрөө тураах төвийн  багш Ануд алдсан жүжигчин Ундрал АНУ-д амьдарч байна

Нөхрөө тураах төвийн багш Ануд алдсан жүжигчин Ундрал АНУ-д амьдарч байна

2012/11/30
Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэтэй, чамин байдаг юм гэж ярих дуртай энэ авьяаслаг бүсгүй дуулж, жүжиглэж, бас хагас нүцэглэж, телевизийн эфирт байнга гарч, эрчүүдийн анхаарлыг татаж, эмс хүүхнүүдийн атааг хөдөлгөдөг байсан цаг саяхан. Гэвч олны анхаарлыг байнга татдаг байсан жүжигчин “HERO Entertainment”-ийн захирал найруулагч Баатартай гэр бүлийн амьдрал, зохиож, үрийн зулай үнэрлэснээс хойш нам гүмхэн амьдарч байна.

“HERO Entertainment”-ийн Баатар эхнэрээ төрсний дараахан түүнд “Би чамд хайртай”-2 киноны Үрлээгийн охины дүрийг санал болгож, төрөөд дөнгөж долоо хонож байсан Ундрал бүсгүй 18 настай охины дүрийг бүтээх гэж жин хасч чамгүй хөдөлмөр, хөлс гаргаж байж тоглож байлаа. Монголдоо хамгийн томд тооцондох “HERO Entertainment”-ийн ажил ч урагштай, Баатар найруулагч том том компаниудын захиалгаар ажиллаж, чамлахааргүй мөнгө босгож, эхнэр Ундрал нь студийнхээ ажилд туслахын зэрэгцээ телевизэд хөтлөгч хийж, Драмын театрт менежерийн ажлыг давхар гүйцэтгэж, энд тэндэхийн арга хэмжээ хөтлөж, залуу хосууд тун хурдан хөл дээрээ боссон.
Гэвч харамсалтай нь эд мөнгө, эрх мэдэл, хайр сэтгэл гоо үзэсгэлэн нэг raл тогоонд багтаж, оршин тогтнох тун дургүй байдаг бололтой. Сүүлийн үед залуу хосууд эв түнжин хагарч, жүжигчин Ундрал нөхрөөсөө салахаар шийдэн төрхөмдөө буцаад байгаа гэнэ. Ундралтай суухаасаа өмнө олон бүсгүйтэй нэр холбогдож, дуучин Сэрчмаатай амрагийн холбоотой байсан найруулагч Баатарын сэтгэл санаа сайхан эхнэр, хөөрхөн хүүтэй, халуун дулаан гэр оронтой болсон ч нэг газар тогтож суурьшиж чадсангүй. Янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдох болсон нь жүжигчин Ундралын тэвчээрийг барсан сурагтай.
Тэрбээр нөхрөөсөө салахаар шийдэн төрхөмдөө буцаж очоод багагүй хугацааг өнгөрөөж байгаа гэнэ. Угийн зөрүүд, өөрийнхөөрөө байдаг Ундралын ааш аяыг олох, гэртээ буцааж авчирах гэж Баатар найруулагч хэрдээ л шаналж байгаа ч эхнэр нь түүний үгийг сонсохыг ч хүсэхгүй байгаа сурагтай. Баатар найруулагч “Монгол тулгатны 100 эрхэм” нэртэй нэвтрүүлэг хамт хийж байгаа тураах төвийн багш Анужинтай амрагийн холбоотой болсон тухай мэдээлэл ил тод цацагдах болсон нь тэдний харьцдаанд сэв суулгасан. Тиймээс жүжигчин бүсгүй маань АНУ-д сурч, тэнд амьдрахаар бүмөсөн шийдсэн сурагтай.  Нөхрөөсөө салж сэтгэлийн шарх авсан жүжигчин бүсгүй АНУ-аар хөндлөн гулд аялж, өөрийнхөө зургуудыг интернетэд байрлуулах болсоор удаж байна.

Эх сурвалж: shudarga.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш