1922 онд Налайхын уурхайг улсын болгож, нийслэл хотод 24 киловаттын хүчин чадалтай дизель станц ажиллуулсан нь Монгол Улс өөрийн хөрөнгөөр барьж ашигласан, нийслэл хотоо цахилгаан гэрлээр хангах зориулалттай цахилгааны анхны үйлдвэр байжээ. Улс орны гал голомт гэж зүйрлэдэг эрчим хүчний салбарынхан энэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Ойд зориулсан баярын хурал, концерт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, энэ салбарын нийт ажилтан ажиллагсад, үе үеийн ахмадуудад баярын мэнд хүргэлээ.
Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станцыг барих, 4 дүгээр цахилгаан станцыг 100 мегаваттаар өргөтгөх, УС-15 дулааны эх үүсвэр барих асуудлыг шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Цаашид 3 дугаар цахилгаан станц, Дархан, Эрдэнэт, Дорнодын станц, цахилгаан дулааны сүлжээг өргөтгөх шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ гэж тэрбээр хэллээ.