Нийслэлийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, нийслэлийн Аудитын газрын үйл ажиллагааны тайлан, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг зургаан багц асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн энэхүү хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хагмааллын яамнаас газар эзэмшүүлэх асуудлаар тавьсан хүсэлтийг хэлэлцэн баталлаа. Ирэх оны нийгэм эдийн засгийн зорилт, болон нийслэлийн төсөв төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэж батлагдлаа. Нийслэлээс, Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудаснаа иргэдэд нээлттэй мэдээлэн, Нийслэлийн Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн санал бодлыг аван нэтгэсэн юм. Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж батлагдсан төсвийн гол агуулга нь төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм.
Харин нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас БЗД-ийн 87-р сургуулийн спорт заал, СХД-ийн 21-р хороо “Аж ахуйн хашаа, склад , Хан-Уул дүүрэг 14-р хороо Гүний худагын барилга гэсэн гурван объектыг хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаас хасах саналыг оруулж энэхүү санал олонхийн саналаар дэмжигдлээ.
Нийслэлийн ирэх оны газар зохин байгуулалтын төлөвлөгөө НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналыг авч батлагдлаа. 2013 онд газрын харилцааны чиглэлээр Нийслэл хотод хэрэгжүүлэх нийт 409 ажлыг 8 бүлэгт хамруулан төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Нийслэлийн Аудитын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлантай төлөөлөгчид танилцаад, Аудитын газрын үйл ажиллагааг бүрэн хангалттай гэж үзлээ. Мөн Концессын зүйлийн жагсаалтыг хэлэлцэн НИТХ-ын хороод болон, Тэргүүлэгчид, намын бүлгүүдээс ирүүлсэн саналуудыг тусган батлахыг дэмжиж, Концессын жагсаалт батлагдлаа.
НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлагдсан дээрхи асуудлуудтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НИТХ-ын Төлөөлөгчдөд хандан, “Та бид өнөөдөр, нийслэлийн ирэх оны төсөв, болон зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Хотынхоо иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахад чиглэгдсэн томоохон хөтөлбөр, төсөв, зорилтыг дэмжин баталсан та бүхэнд талархалаа илэрхийлье. Та бид бүгдээрээ маш их санаачлага бас, эр зориг гаргаж энэ түүхэн төсвийг баталлаа гэдгийг би зориуд хэлмээр байна. Төсвийн хуулиар нийсэлийн төсөвт 18 чиг үүрэг ногдуулсан байдаг. Бид харин энэ үүргийг давуулан биелүүлж төсвөө баталлаа. Цаашдаа 2014 онд хийх ажлын төлөвлөгөө зураг төсвөө энэ хаврын НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байх хэрэгтэй юм” гэв. Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн зорилт болон Улаанбаатар хотын ирэх оны төсвийг бид өнөөдөр баталлаа. НИТХ-ын тогтоол батлагдсан өдрөөс эхлэн Нийсэлийн Засаг дарга болон, бүх нэгжийн дарга нар ажилдаа шуурхайлан орох хэрэгтэй. Ирэх оны 4 сар гэхэд Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой шүү” гэж санууллаа. НИТХ ээлжит хуралдаан энэ сарын 29-ний 09:00 цагт эхлэн 20:00 цагт өндөрлөлөө гэж Нийсэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.