Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болж дэгийн дагуу хуралдаж Аймаг,сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгуулийн дүнг мэдээлж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталлаа. Анхдугаар хуралдааныг МАХН-аас сонгогдсон төлөөлөгч Б.Цэдэнбал удирдлаа.Хуралд 41 төлөөлөгч оролцохоос МАН-ын 12, МАХН-ын 1, АН-ын 26 нийт 39 төлөөлөгч оролцлоо.
МАН-ын бүлэг ИТХ-д нэр дэвшсэн Ц.Ганчимэг,Б.Дүгэржав сонгуулийн хуулийн дагуу 6 сарын өмнө ажлаас чөлөөлөгдсөн учир нэр татсан асуудлаар хуралд оролцоогүй. Хуралдаанд АН-аас аймгийн ИТХ-ын хурлын дарга Б.Баярсайханыг, МАН-аас Г.Пүрэвганди нарын нэр дэвшүүлж, 27 төлөөлөгч буюу 69 хувийн саналаар Б.Баярсайханыг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч 11 байхаар тогтож, МАН-аас 3, АН-аас 8 тэргүүлэгч сонголоо. Аймгийн ИТХ-ын 100 хувийн саналаар Д.Цэвээнравданг аймгийн Засаг даргаар томилохоор Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барилаа.
Ховд аймгийн ИТХ-ын даргаар шинээр сонгогдсон Б.Баярсайхан ня-бо эдийн засагч мэргэжилтэй.Төрийн удирдлагын менежер. Буянт сумын Засаг дарга, аймгийн Татварын хэлтсийн дарга, Ховд аймгийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн. Газрын тосны баруун бүсийн төлөөлөгч зэрэг хариуцлагатай алба хашиж ирсэн туршлагатай.
Харин аймгийн Засаг даргаар сонгогдож байгаа Д.Цэвээнравдан 1990 оны Цагаан морин жилийн Ардчиллын хөдөлгөөнд анхдагч болон оролцож байсан. 22 жил тасралтгүй сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч,тэргүүлэгчээр ажиллаж ирсэн юм.
А.Бямбасүрэн