Солирын бороо гэж юу вэ? Яахаараа тэнгэрт ийм их гэрэл гарч, зүгээр байсан одод харвадаг юм бол. Үүнийг ингэж тайлбарлажээ. “Swift-Tuttle” сүүлт од хэмээн нэрлэгдсэн биетийг 1862 онд Левис Свифт хэмээх эрдэмтэн анх удаа олж харсан байдаг. Үүний дараа 1992 онд сүүлт од дэлхийд дахин ойртож ирэх үед нь Японы одон оронч Цурухико Каучи хоёр дахь удаагийн нээлтийг хийжээ. Энэхүү сүүлт одыг явж өнгөрсөн зам дагуу хоосон орон зайн хуйлралт үүсч, түүнд татагдсан олон сая том, жижиг огторгуйн биетүүд цугларан бөөгнөрч үүлэнцэр үүсгэдэг байна. Үүнийг молирын урсгал хэмээдэг аж. Жил бүр манай дэлхий өөрийнхөө тойрог замаар эргэх үеэр тэдэнтэй ойртох бөгөөд дэлхийн татах хүчинд автагдсан молирууд атмосферт орж ирэн шатаж, солир буюу галт бөмбөлөг болон унаж ирдэг ажээ. Тэдний ихэнх нь замдаа шатаж дуусч замхардаг бол том хэмжээтэй молирууд шатаж дуусалгүйгээр дэлхий дээр унасан байдаг. Мөн зарим металл ихтэй молирууд шатаж унах үедээ хатуу төлвөөсөө шингэн төлөвт шилжин, газарт буухдаа царцан эргээд хатуу төлөвтөө шилждэг байна. Монголд солирын цохилтоос үүссэн тогоо олон байдаг бөгөөд хэдий үед үүссэн болохыг манайхан Японы эрдэмтэдтэй хамтран судалж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Монголчууд од харвахыг нэг хүн хорвоогоос тасарч тэнгэрт халиллаа гэдэг бол Европ гаралтай зарим улс од харвахыг харвал хүслээ шивнэдэг байна.