Дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн тэмдэглэдэг билээ. Олон улсын өдрөөр ХДХВ,ДОХ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоохын тулд бүх нийтээрээ хамтран ажиллахыг гол зорилгоо болгодог.
Энэ онд манай улс дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “Хамтдаа сэргийлье! Таны сонголт – Бидний ирээдүй” урианд дор тэмдэглэж байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар хэлэхдээ “Хүн амыг ХДХВ-ын халдвараас сэргийлэх, хүн бүрт өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, энэ талын мэдээллээр хангах нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилт байсаар ирлээ. Манай улсын хувьд шинээр бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдвар нь зөвхөн бэлгийн замаар дамжиж байгаа, нийт халдварын 50 гаруй хувийг 20-29 насны залуучууд эзэлж байгаа нь тэдэнд тусгайлан зориулсан ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх шаардлагатайг нотолж байна” гэв.
Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. ХДХВ/ДОХ-ын улмаас 17 хүн нас баржээ. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар цааш нь хэлэхдээ “Монгол Улсад энэ өвчнөөс сэргийлэх, оношлогоо, эмчилгээний асуудлыг бие даан шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа тул ирэх 2013 онд Үндэсний стратегийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, үндэсний тогтвортой тогтолцоог бэхжүүлэх бодлогын том зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд УИХ-ын гишүүдийн санаачлагаар “ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна” гэв.
Энэ хууль батлагдсанаар ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх асуудалд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, эрүүл мэндийн байгууллага, иргэдийн оролцоог илүү тодотгон оруулж, ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ-той өвчтнүүдийн эрх, нууцлалыг хамгаалах асуудлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой болох юм.