Египетийн Үндсэн хуулийг боловсруулж байгаа комисс шинэ Үндсэн хуулийн төслийг батлав.1971 оны Үндсэн хуулийг үндэслэсэн шинэ Үндсэн хууль 234 зүйл ангитай. Зүйл анги бүрт тус тус санал хураасан учир өчигдөр эхлэсэн санал хураалт шөнөжин үргэлжлэв.
Түүнийг ерөнхийлөгч Мухаммед Мурсид өргөн барьж, дараа нь бүх ард түмний санал хураалт явуулна. Египетийн оршин суугчдын дийлэнх олонхи нь шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжвэл бүх нийтийн парламентын сонгууль явагдах юм. Үндсэн хуулийн комиссын дарга Хусам аль-Гарьянийн хэлснээр Үндсэн хуулийн зүйл анги бүрийн тайлбар 48 цагийн дотор бпопн болно. Ерөнхийлөгч Мурсийн эрх мэдлийг өргөжүүлэх тухай саяхны зарлигийг эсэргүүйцсэн египетийн сөрөг хүчин Үндсэн хуулийн төслийн асуудлаархи санал хураалтад оролцохоос татгалзав.