logo
Өмнөд Хятадын тэнгисийг хяналтдаа авах тухай хятадын шийдвэр бүс нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарав

Өмнөд Хятадын тэнгисийг хяналтдаа авах тухай хятадын шийдвэр бүс нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарав

2012/12/01
Эргүүлийн хөлөг онгоцуудаа Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Скарборо усан дорхи хадны ойролцоо байнга байлгах тухай Бээжингийн шийдвэр бүс нутгийн байдлыг хүндрүүлэх уршигтай болж мэдэх нь Манилыг түгшүүлж байна гэж өнөөдөр Филиппиний ГХЯ-ны тэргүүн Альберт дель Розарио Хонконгод хэвлэгдэн гардаг «Саут Чайна морнин пост» сонинд өгсэн ярилцлагдаа мэдэгдлээ. Хятадын хөлөг онгоцуудыг тэнд удаан байлгавал байдал улам хүндрэнэ гэж тэрээр мэдэгдлээ. Розариогийн хэлснээр эдүгээ Хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо усан дорхи хадны дэргэд байна. Сайд Бээжингийн зан үйлийг «дарангуйлагчийнх» гээд ийм нөхцөлд хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэх дипломат хүчин чармайлтыг сэргээх аргагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Энэ оны 4-р сард хоёр орны хөлөг онгоцууд Скарборо (хятадаар Хуанъянь) усан дорхи хад орчимд «сөргөлдснээс» хойш Хятад Филппиний хоорондын харилцаа түгшүүртэй болсон. 6-р сард талууд хөлөг онгоцуудаа энэ бүсээс гаргахаар тохиролцсон боловч хожим Хятад хөлөг онгоуудынхаа тоог нэмэгдүүлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш