-Одоогоос 50 гаруй жилийн өмнөөс тусгаар тогтнох талаар НҮБ-д албан бичиг хүргүүлж байсан тэд ийнхүү бүрэн эрхт тусгаар улс боллоо-
Нью-Йорк хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины тусгаар тогтнолын талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхий Ассамблейд оролцсон 193 улсын 138 нь “Тусгаар улс болоход зөвшөөрч байна” гэсэн санал хурааж Палестины хувьд түүхэн өдөр тохиож байна. Ийнхүү тус улс НҮБ-ын ажиглагч орны статустай боллоо. Жилийн өмнө Палестин ЮНЕСКО-гийн гишүүн болж байсан бол өнөөдөр “Палестины үндэсний автономи” гэсэн статусаа өөрчиллөө. Өмнө нь 1970-аад онд “Палестиныг чөлөөлөх байгууллага” статустай байсан.
Палестины автономийн тэргүүн асан, одоогийн Ерөнхийлөгч Махмуд Аббас Иордан голын баруун эрэг дэх Палестиныг Тусгаар улс болгохын төлөө маш том гавьяа байгуулсан нэгэн болсон юм. Мөн Палестины төлөөлөгчдийн тэргүүн Хавьер Абу Эйд “Бид Хамас, Фахт, Израиль болон Палестины асуудлыг энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр шийдвэрлэж дуусгах болно” хэмээн чуулганы өмнө мэдэгдэж байсан юм. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон “Израиль, Палестиныг хүлээн зөвшөөрөх явдал нь Иерусалим ба Рамаллах нийслэлүүдээр гарцаагүй дамжих ёстой. Урт хугацааны шийдвэрт хүрэх цорын ганц боломж нь Палестины автономи, Израилийн лидерүүдийн хооронд шууд яриа хэлцэлийг сэргээх явдал гэдгийг эрх баригчид сайн ойлгох хэрэгтэй. Санал хураалтад амжилт хүсье” хэмээн онцолж байлаа.
Нью-Йорк хотноо болж өнгөрсөн чуулганы үеэр Израйльчуудын эсрэг жагсаал зохион байгуулсан талаар “VOA” агентлаг мэдээллэв. Тодруулбал, Афганистаны нийслэл Кабул хотноо израйльчуудыг эсэргүүцсэн олон зуун оюутнуудын жагсаал хийжээ. Тэд Газын зурваст олон мянган энгийн иргэд амь насаа алдаж байгаад “израйльчууд буруутай” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр оюутнууд Израйлийн далбааг шатааж байсан талаар CNN агентлаг мэдээллэв.
Нэгэнт тусгаар тогтнолоо олж авсан Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас “Би маш их баяртай байна. Зөвхөн би ч биш, миний ард түмэн бүгд баяртай байгаа гэдэгт итгэл төгс байна. НҮБ-аас баталсан Тусгаар тогтнолын тогтоолыг “Шинэ Палестин улс төрснийг гэрчлэх бичиг” хэмээн нэрлэж байна. Манай улсад энх тайван маш их шаардлагатай байсан. Цаг ч хэцүү болж байсан. НҮБ-ын шийдвэр Израильтай найрамдах гэсэн төгс оролдлого байлаа гэдгийг онцолмоор байна. Тусгаар тогтнох тогтоолыг НҮБ баталсан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй гэдэгт найдаж байна” хэмээжээ.
Гадны ажиглагчид чуулганд нэвтрэх эрхтэй ч санал хураалтад оролцох эрхгүй. Улмаар санал хураалт явж дууссаны дараа ажиглагчид “Ерөнхий ассамблей АНУ, Израилийн шахалтад оролгүй нэгдсэн шийдвэр гаргасан” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Энэ нь санал хураалт шударга явагдсаныг баталж буй юм. Их гүрнүүдээс Палестиныг дэмжиж санал өгсөн орноор АНУ, БНХАУ болон ОХУ нар багтжээ. Жишээ нь, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ху Лей “Манай улсын хувьд Палестины ард түмнийг хууль ёсны эрх ашгаа сэргээх шударга ёсны төлөө тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол ОХУ-ын төлөөлөгч Ваталий Чуркин “Тус улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөхөд ОХУ санал өгсөн. Цаашдаа Палестин, Израилийн хамтын харилцаа энх тайвны замаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Өмнө нь “defacto” буюу өөрөө өөрийгөө тунхагласан статустай байсан Палестин өдгөө эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, ард түмнийхээ, дэлхий нийтийн өмнө хүлээх үүргийн хүлээж буйг НҮБ-аас онцгой сануулан баяр хүргэсэн. Тиймээс санал хураалтад оролцсон нийт улс орнуудаас эсрэг байр суурьтай байсан орны хувьд НҮБ-аас зохицуулалт хийхгүй гэдгийг давхар цохон тэмдэглэсэн юм. Мөн Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас сөрөг санал өгсөн орнуудын жагсаалтыг НҮБ-аас хүссэн талаар “The Times” мэдээлсэн. Учир нь дэлхий нийтэд дипломат харилцаагаа өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагаа явуулах үед тус улсын тусгаар тогтнолыг дэмжээгүй орнуудтай үл ойлголцол гарч болзошгүйг тэрбээр онцолсон аж.
Үүний хариуд НҮБ-аас “Санал хураалтад 138 улс тийм, есөн улс үгүй, 41 улс түдгэлзсэн санал өгсөн” хэмээн хариулжээ. “Үгүй” болон “түдгэлзсэн” санал өгсөн улсуудын ихэнхи нь АНУ-аас хамааралтай гэх Карибийн тэнгисийн арал улсууд, жижиг микронез орнууд багтжээ. Харин үлдсэн Дэлхийн газрын зураг дээрх ихэнхи орнууд “Тийм” гэсэн санал өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь, “түдгэлзүүлсэн” орнуудын дунд манай улс байсан нь зарим цахим хуудсаар энэ талаар бичих болов. Хоёр гүрний санал “тийм” байхад манай улс дээрх жагсаалтад санал өгсөнийг дэлхийн гүрнүүд өөр өнцөгөөс хүлээн авч байсан. Ямартай ч Палестины хувьд Олон улсын өмнө хүлээх үүрэг, ямар нэгэн чуулган уулзалтад оролцох эрхтэй, эрх чөлөөтэй тусгаар улс боллоо.
Б.Баатар