logo
Арктикийн мөс хурдацтайгаар хайлж байна

Арктикийн мөс хурдацтайгаар хайлж байна

2012/12/03
Арктикийн мөс 1990 оныхоос 3 дахин хурдан хайлж байна. Дэлхийн 26 орны эрдэмтэдийн бэлтгэсэн илтгэлд ингэж өгүүлсэн байна. Тэд НАСА болон Европын сансарын агентлагын хиймэл дагуулуудын болон мөсний тагнуулын нисэх хүчний материалуудыг ашигласан байна. Мөс хайлснаас болоод сүүлийн 20 жилд дэлхийн тэнгис далайн түвшин 11,1 миллиметрээр нэмэгдсэн байна. Ус бүлээн болж байгаа, мөнх цаст уулын мөс хайлж байгаа болон ашигт малтмалыг хамаагүй ашигласнаас болж хөрсний усны түвшин өөрчлөгдөж байгаа зэрэг нь үүний бусад шалтгаанууд юм. Мөсөн бүрхүүл хайлж байгаа нь манай гаригийн дулаарлын явцыг хурдасгаж тэр тусмаа урьд нь мөнх цэвдэгтэй байсан газар метан их хэмжээгээр хаягдснаас болж хүлэмжийн хийн үзэгдэл ихсэнэ гэж эрдэмтэд анхааруулж байна. Энэ нь ашигт малтмалын олборлолт тэр тусмаа эх газрын хүзүүвчийн нефть, хийг олборлох боломжийг өргөжүүлэх ба тэнгисийн хөлөг онгоцны тээвэрлэлтийн замыг тус бүсэд ашиглахад нөлөөлнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш