logo
Франц тагнуулын хиймэл дагуул хөөргөжээ

Франц тагнуулын хиймэл дагуул хөөргөжээ

2012/12/03
Оросын “Союз-СТ-А” пуужин тээгч францийн хоёрдмол зориулалттай “Плеяды-1Б” хиймэл дагуулыг зорилтот тойрог замд нь амжилттай гаргалаа. Энэ пуужинг москвагийн цагаар 6.02 минутад Францын Гвианын Куру сансарын буудлаас хөөргөсөн гэж Роскосмос мэдээлсэн байна. Хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа “Фрегат” хурдасгуурын блоктой тойрог замын блок, пуужин тээгчийн 3 дахь шатаас салсан байна. Эхлээд “Союз” пуужин тээгчийг 12-р сарын 1-нд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хөөргөлтөөс хагас цагын өмнө нэгэн системийн удирдлагын цахим блокт гэмтэл гарсан учир хойшлуулсан юм. Жилийн өмнө “Союз” хөлгөөр тойрог замд гаргасан өөрийн ихрийн өрөөсөн болох “Плеяды-1А” дагуултайгаа амжилттай холбогдоно гэдэгт найдаж байна. Эдгээр хиймэл дагуулууд дээр байрлуулсан зураг авах аппаратууд нь 50 сантиметрийн нарийвчлалтай зургаар хэрэглэгчдийг хангах юм. “Союз” пуужин тээгч Куру сансарын буудлаас 4 дэх удаагаа хөөрч байна. 2011 оны 10-р сарын 21-нд“Союз” пуужин тээгч Куру сансарын буудлаас түүхэндээ анх удаа хөөрсөн ба 12-р сарын 17-нд 2 дахь хөөргөлт нь болсон юм. Урьд нь эдгээр аппаратуудыг оросын “Плесецк” болон Казахстаны “Байконур” сансарын буудлуудаас хөөргөдөг байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш