logo
Япон, БНАСАУ-ын уулзалт хойшиллоо

Япон, БНАСАУ-ын уулзалт хойшиллоо

2012/12/03
БНАСАУ хиймэл дагуултай пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаагаас болж Токио Пхеньянтай хийх гэж байсан хоёр талын хэлэлцээрийн ээлжит үеийг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа. Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода бямба гаригт сэтгүүлчидэд ингэж мэдэгдсэн байна. Пхеньян ойрын үед хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужингийн нислэгийн даяалал болон түүний хэсгүүд нь японы газар нутгийн аюулгүй байдалд заналхийлвэл БНАСАУ-ын пуужинг устгах тушаалыг Япон улсын БХЯ өөрийгөө хамгаалах үндэсний хүчинд өгсөн байна. 12-р сарын 10-22-ны хооронд “Кванмёнсон-3” хиймэл дагуулыг хөөргөх тухайгаа БНАСАУ зарласан байна. Бээжинд 12-р сарын 5-6-ны хооронд болох байсан япон, хойд солонгосын хэлэлцээрийн явцад талууд хүмүүнлэгийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Пхеньяны цөмийн болон пуужингийн асуудлаар мэтгэлцээн явуулахаар төлөвлөж байсан юм. 1970-аад онуудад БНАСАУ-ын хулгайлсан япончуудын тухай асуудлаар ахиц дэвшил гаргана гэж Токио тооцож байсан юм. Чухам энэ асуудал л арваад жилийн туршид хоёр улсын хоорондох харилцааны бүдрэх чулуу болсоор байгаа билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш