Тендер хэмээх босоо “ороолон” бий болсоор удаж байна. Сүүлийн хэдэн жилд энэ “ороолон”-г хууль журмаар номхогдох гээд ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Хууль санаачилдаг, баталдаг эрхмүүд нь ч ийм “ороолон”-той сэм нөгчдөг тул аргагүй биз. Ер нь дургүйд хүчгүй гэдэг нь энэ болов уу. Тиймээс одоо эдгээр босоо “ороолон”-гуудтай хэвлэлээс өөр тэмцэх газар олдохгүй болов бололтой.
Хуучин Боловсрол, соёл шинжлэх ухааны яам гэж байх үеийн нэгэн тендерийн маргаан Захиргааны хэргийн шүүх дээр очоод байгаа ажээ. Уг тендерийн үнэлгээний хороог Б.Наранзун гэдэг нөхөр удирдаж байсан юм байна. Түүнийг Бадар-Ууган агсны хүү гэдгээр нь манай соёл урлагийнхан андахгүй. Аавынхаа урлагт зүтгэсэн ач буяныг залгуулж яваа мань хүн сүүлийн хэдэн жилийг тус яамны хэлтсийн даргын суудал дээр тухлан өнгөрүүлжээ. Төр, засгаас урлаг соёлын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зангидалцаж, өнөөх тендер энээ тэрээг нь зохицуулахад оролцоно гэдэг бол ихээхэн нэр хүндтэй, чухал үйл хэрэг л дээ. Гэвч тэр тендерийн үнэлгээний хороог удирдахдаа нэг бус удаа хэл аманд өртөж байсан байна. Хамгийн сүүлийн жишээ нь гэвэл доор өгүүлэх тэрхүү Б.Наранзуны удирдсан тендерийн будлиан ажээ.
Тендерт учир битүүлэг нэгэн компани хаанаас ч юм бүү мэд, гэнэт гарч ирээд ялжээ. Тендерийн материалаа бүрдүүлж, сонгон шалгаруулалтанд оролцохоор болсныг бодоход яах аргагүй тийм компани Монголд бүртгэлтэй байж л байсан бололтой. Гэхдээ асуудалтай юм нэлээд байнаа, “Хазаарбат” хэмээх энэ компанид.
Уг нь энэ тендер ингэж хэлсэн юм билээ. Хуучин Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны хоёрдугаар сарын 21-ний өдийн 74 дүгээр тушаал гарчээ. Үүнд 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлийн урлагийн байгууллагуудад рояль хөгжим худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар заасан байлаа. Ингээд үнэлгээний хороонд нь Б.Наранзунаас гадна Ж.Отгонбат, С.Мөнгөөлэй нарын зэрэг хүмүүс оржээ. Энэ хүртэлх төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа ч яахав ном журмын дагуу явсан бололтой. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46,1,1 болон 47 дугаар зүйлд зааснаар бүх юмаа хийсэн болж таараад байгаа юм. Б.Наранзун ч үүргийнхээ дагуу 2012 оны тавдугаар сарын 24-нд үнэлгээнийхээ хороогоо хуралдуулж тендерийн жишиг болох баримт бичигт ямархуу шалгуур, шаардлага тусгахаа тохиролцсон байна. Тэдний шийдсэнээр бол дэлхийд нэр хүндтэй Герман зэрэг орны Gharles Waller, Bechstein, Bluthner брендийн рояль хөгжмийг их, бага, дунд гарын гэсэн ангиллаар тус бүр нэгийг авахаар болжээ. Тэгээд энэ оны наймдугаар сарын 17-нд тендерийн битүүмжилсэн материалуудаа нээсэн байна. Гэвч тендерт оролцсон өрсөлдөгчдөөс “Тэнгэрийн заан” компани зарга үүсгэхээс аргагүйд хүрчээ. Яасан гэхээр, тендерийн баримт бичгүүдээ бүрдүүлж өгсөн өнөөх “Хазаарбат” компани нь хуурамч материалаар үнэлгээний хорооны гишүүдийн тархийг угаасан гэнэ.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...