logo
Ирцгүй дахин санал хураалт

Ирцгүй дахин санал хураалт

2012/12/03
НИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтад иргэдийн оролцоо тун сул байлаа.  Энэ нь иргэд олон удаа саналаа өгч залхсан, нөгөөтэйгүүр дахин санал хураалтын ирц хамаарахгүй олонхийн санал авсныг ялалт байгуулсанд тооцохтой холбоотойг хэсгийн хорооныхон тайлбарлаж байв.

Зарим хэсэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад 2-3 мянган хүний нэр бичигдсэн ч өглөө 07 цагаас 17 цагийн байдлаар дөнгөж 2-3 зуун хүн саналаа өгсөн дүнтэй байв.

Нийслэлийн зургаан дүүргийн 149 хэсэгт сонгогчдын ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар явуулсан дахин санал хураалтын дүр зураг иймэрхүү. Санал хураалтад ирц чухал биш, тоондоо хүрсэн, хүрээгүй тухайн санал хураалтыг хүчинтэйд тооцож, хамгийн олон санал авснаар нь ялагчийг тодруулахаар хуульчилсан учраас тэр.

Үүнийг дагасан зөрчил цөөнгүй гарсныг зарим эх сурвалж хэлж буй. Тухайлбал, аль нэг намын төлөөлөл хүн зөөж, мөнгөөр санал өгүүлэх явдал нээлттэй байсан гэнэ. Түүнд тавьсан хяналт бараг байгаагүй бөгөөд дахин санал хураалт дахин хэл ам дагуулж мэдэх юм.



Л.Хэрлэн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш