Замын хальтиргаа гулгаа жилийн жилд нийслэлчүүдийн толгойны өвчин болдог билээ. Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Үүний улмаас ГССҮТ-д өдөртөө хэдэн арваараа хүмүүс бэртэж, гэмтэн очиж байна.
Хальтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг эмч нар хэлж байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр замын хальтиргаа гулгаанаас болж гэмтлийн эмнэлэгт ирж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ. Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байдаг байна. Мөн үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Монголын цаг агаартай тохироогүй гулгамтгай хавтан шат тавьж, ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс үүдэн хөлдөж мөстөн, хүмүүс хальтирч унаж байгааг онцолж байсан. Тэгэхээр иргэдийн эрүүл энх, эсэн мэнд амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд хальтиргаа гулгаатай хэрхэн тэмцэж байгаа талаар албаны хүмүүс юу гэж хэлснийг хүргэж байна.
Нийслэлийн ЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт: Гадна талбайн цасаа цэвэрлээгүй байгууллагын газар эзэмших эрхийг цуцална
-Нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилт, цас цэвэрлэгээ, орчны хог хаягдал, хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор 2009 онд НИТ Х-аар “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэр журам өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа.
Гэхдээ 2012 оны арваннэгдүгээр сарын 17-нд НИТ Х-ын тэргүүлэгчид энэ журмыг дахин авч хэлэлцээд “Байгууллага аж ахуйн нэгжийн хүлээлгэх хариуцлага” гэдэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь юу вэ гэхээр тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх xoгoо цэвэрлэхгүй, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, хальтиргаа гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцална гэсэн өөрчлөлт оруулсан юм.
Байгууллага бүр Газрын албанаас газраа баталгаажуулж гэрчилгээ авсан байдаг. Түүнийг хүчингүй болгож, улс газраа буцааж авна гэсэн үг. Ерөнхийдөө 2009 онд батлагдсан журмын 2.1, 2.2, 2.3-т байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газрынхаа хог, цас тохижилтыг хариуцна гэж заасан байдаг.
Одоо бол энэ журмын нэмэгдэл дээр байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийнхөө эзэмшил газраас гадна 50 метр нийтийн эзэмшлийн зам талбайн хог, цас тохижилтыг хариуцна гэсэн заалтыг оруулсан. Өөрөөр хэлбэл, Соёлын төв өргөө өөрийн талбайг цэвэрлэхээс гадна нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэнэ гэсэн үүргийг хүлээсэн. Хэрвээ эзэмшил газар дээр нь юм уу, дүүргээс ногдуулж, хариуцуулсан газар дээр хальтиргаа гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол аваар гаргавал тухайн байгууллага хариуцна гэж заасан байдаг.
Хальтиргаа гулгаанаас үүдэн бэртэж, гэмтсэн тохиолдолд Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т хальтиргаа гулгаагаа арилгаагүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна гэж заасан байдаг. Яагаад гэхээр тэр байгууллага ажлаа хийгээгүй байна.
Мөн тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нугалж, торгууль ногдуулдаг бол тухайн байгууллагад нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гээд Хог хаягдлын тухай хуульд заачихсан байгаа.
Хэрвээ орчин нөхцөл бохир, хогтой, цасаа цэвэрлээгүй, хальтиргаа гулгаа үүссэн байвал хуулийн дагуу арга хэмжээ авах заалтууд байгаа учир энэ журмыг нэмэлтээр хариуцлагыг нь чангатгаж оруулж өгч байгаа юм. Хамгийн гол нь газар эзэмших эрхтэй нь холбож өгч байгаа болохоор үүнийг улам чангалж байна. Тийм учраас байгууллага болон байгууллагын удирдлагууд өөрийн орчны цас, мөсийг цэвэрлэх, орчноо тохижуулах, дүүрэг хорооноос хариуцуулсан гудамж талбайгаа сайжруулах, явган замыг засахад анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ иргэдийн тухайд хамгийн гол нь тухайн байгууллагын гадна унаж бэртсэн гэсэн нотлох баримттай байх хэрэгтэй. Тэр тохиолдолд тухайн гэмтсэн иргэний эмчилгээний зардал, нөхөн төлбөрийг бүрэн хариуцна. Эл журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтраад хяналт тавьдаг. Үнэхээр байгууллага аж ахуйн нэгжүүд журмыг хэрэгжүүлэхгүй байвал Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй. Нэг удаад цас, мөсөө цэвэрлэхийг сануулаад эргээд ирэхэд цэвэрлээгүй байвал шууд торгох эрхтэй.
Нийслэлийн ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн мэргэжилтэн О.Оджаргал: Нарны гүүрийн хальтиргааг тусгай төхөөрөмжөөр арилгаж байгаа
-Зам талбайн хальтиргаа гулгааны асуудлыг өмнөх жилүүдэд хэрэглэж байсан зарчмаар шийдвэрлэнэ. Их тойруу, Нарны замын хальтиргааг Нийслэлийн хот тохижилтын компани хариуцна. Харин бусдыг нь дүүргүүдийн ТҮК-иуд хариуцаж, замын хальтиргаа, гулгааг арилгана.
Жилд нөөцлөх ёстой бодис, давсны хэмжээг нөөцөлсөн байгаа. Тухайлбал, 40-60 тонн бодис, хайрга дайрга 10-20 тонныг дүүрэг бүр нөөцлөх албан бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд нийт 300 тонн давс, бодис нөөцөлсөн. Шинээр баригдсан Нарны гүүр Нарны замын хэсэгт ордог учраас хальтиргааг нь Хот тохижилтын газар хариуцна. Давс, бодисоос гадна дайрга цацах арга хэмжээ авна.
Мөн “Залуу зохион бүтээгч” уралдаанаас шалгарсан шилдэг бүтээлийг зам талбайд хэрэгжүүлэхээр хамтран ажиллах саналыг тавьсан. Энэ ажлыг удахгүй зохион байгуулна. Бид Нарны гүүрийн хальтиргаа гулгааг арилгахын тулд Япон улсад үйлдвэрлэсэн 150 кг жинтэй, нэг тонн бодис хадгалдаг, гар удирдлагаар бүрэн тоноглогдсон машин авсан. Тусгаар тогтнолын талбайд туршилтаар ажиллуулж үзсэн. 3-6 метрийн радиуст бодис цацдаг. Ган төмрөөр хийсэн учраас зэвэрдэггүй. Жолоочийн хажууд нэг хүн сууж уг төхөөрөмжийг удирдана. Цаг хэмнэсэн, ажлын бүтээмж өндөртэй төхөөрөмж. Тиймээс төвийн зургаан дүүргийг ийм машинтай болгоно. Дүүргүүд олон үйлдэлтэй машин техниктэй. Дээрээс нь тусгай тоноглогдсон бодис, давс цацах төхөөрөмжтэй болохоор энэ өвөл хальтиргаа, гулгааг арилгах ажил харьцангуй өгөөжтэй болно.
Нийслэлд өвлийн турш 10-14 удаагийн давтамжтай их хэмжээний цас ордог. Эхний цас оролтоор замын хальтиргааг хэрхэн арилгаж байгааг иргэд удахгүй харна. Бодис, давс нийлүүлэгч компаниар “HBAP” ХХК тодорсон.
Нийслэлийн ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн Э.Батбилэг: Дүүрэг бүр давс цацах хоёр төхөөрөмжтэй болно
-Нийслэлийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд автозамын хальтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд нөөцөлсөн.
Тодруулбал, 513 тонн давс, 45 тонн бодис нөөцлөөд байна. Энэ сарын эхээр нэмж 270 тонн бодис авна. Тэгээд одоо байгаа бодистойгоо нийт 300 гаруй тонн бодис болно. Тиймээс давс, бодис энэ өвөлд хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байгаа. Хэрэв цас их ороод, зайлшгүй шаардлага гарвал давс, бодис нэмж татаж магадгүй.
Мөн Нийслэлийн хот тохижилтын газарт туршилтын журмаар эхний ээлжинд давс, бодис цацдаг төхөөрөмж нэгийг авсан. Уг тоног төхөөрөмжөө туршиж үзсэний үндсэн дээр төвийн зургаан дүүрэгт тус бүрт нэг нэгийг авч өгөхөөр болсон. Харин туршилтын журмаар авсан нэг төхөөрөмжөөр одоо Нарны гүүр, Их тойруу, Бага тойруу зэрэг өгсүүр, өөд замуудад бодис, давс цацаж байгаа. Өмнө нь дүүрэг бүрт нэг машин байсан. Уг машин нь өвлийн улиралд доогуураа цас шүүрдээд, бодис, давс цацдаг. Зун нь усалгааны системд явдаг юм. Одоо бодис, давс цацдаг тоног төхөөрөмжийг нэмж өгөхөөр үндсэндээ дүүрэг бүр давс цацах хоёр хэрэгсэлтэй болно.