logo
Элчин сайд томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхөөр УИХ-ын даргад өргөн барилаа

Элчин сайд томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхөөр УИХ-ын даргад өргөн барилаа

2012/12/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн элчин сайд томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.

Ерөнхийлөгч Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Батжаргал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Белгийн Вант Улс болон Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, Бүгд Найрамдах Казакстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Энхбат, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Ганболд, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Батхишиг нарыг тус тус томилох саналтай байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш