logo
Экс гишүүн Д.Дондог онц их хэмжээний мөнгө бусдаас залилсан нь тогтоогджээ

Экс гишүүн Д.Дондог онц их хэмжээний мөнгө бусдаас залилсан нь тогтоогджээ

2012/12/04
Монголын хууль төрийн өндөр албан тушаалтанд үйлчилдэгтүй цаг саяхан болтол ужгирч байлаа.

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг цагдан хорьж ялласнаас хойш энэ байдалд эргэлт гарч ирэв. Тэр тусмаа халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан хүмүүсийн өмнө хууль сөхөрдөг байсан бол Ц.Элбэгдорж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш төрийн хуулийн өмнө иргэн бүр ижилхэн хариуцлага үүрдэг байлгахын төлөө зүтгэсэн нь энэ эргэлт хийх нөхцлийг бүрдүүлсэн гэхэд болох юм.

УИХ-д гурван удаа тасралтгүй сонгогдсон Долцонгийн Дондогийг олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлсэн гэж үзээд эрүүгийн хуулийн 148 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллагдагчаар татжээ. Ер нь Дондогт хамаарах энэ хэргийг УИХ-ын гишүүн байх үеэс нь мөрдөн байцаалт явуулж байсан хэдий ч УИХ-аас түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй удааширч байсан юм. Учир нь Дондог УИХ дахь МАХН буюу МАН-ын бүлгийн дэд дарга, нэр нөлөөтэй эрхэм байсан тул түүнийг нам нь болон парламент хаацайлсан гэхэд болно. Энэ тухайд, -Түүнийг гишүүн байх хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас удаа дараа тавьсан боловч УИХ-аас хүлээж аваагүй. Одоо түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх цуцлагдсан учраас мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж байгаа хэмээн нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай мэдээлсэн.

Төв аймгийн Улаан загалмайн хорооны дарга, аймгийн засаг дарга явсан Д.Дондог одоо 56 настай, багш мэргэжилтэй. Түүнийг хоёр удаа амьдрал зохиосон гэдэг. Төр түшилцэж байхдаа эхнэрийнхээ дуулсан дууг клипжүүлэн телевизээр цацаж байсан. Санхүүжилтийг Дондог гишүүн хийсэн байдаг. Гэхдээ энэ мөнгийг хувиасаа гаргасан уу, бусдаар ивээн тэтгүүлсэн үү гэдгийг шалгасан байх. Хамгийн гол ньУИХ-д гурван удаа сонгогдохдоо тэрбээр сонгуулийн сурталчилгаанд бусдаас залилан завшсан мөнгөө зарцуулсан аж. УИХ-ын гишүүн байхад түүнийг бусдаас их хэмжээний авилга авсан гэдэг яриа анх тарсан боловч одоо хийгдэж буй мөрдөн байцаалтаар авилга биш залилангийн гэмт хэрэг болж байгаа бололтой.

Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа хийхдээ асар их мөнгө зарцуулдаг бөгөөд тэр шархаа нөхөхийн тулд бусдын ашиг сонирхолд үйлчилдэг гэсэн хардлага нийгэмд бий. Наад зах нь л төсвийн мөнгө шамшигдуулах, тендер луйвардах, ашиг сонирхлын зөрчилтэй хууль санаачлах, өөрт нь мөнгөн дэмжлэг үзүүлсэн нөхдөд албан тушаалын бялуу хүртээх гэхчлэнгээр маапаантай үйлдэл гаргадаг нь нууц биш билээ.

УИХ-ын гишүүн байхдаа байнгын хорооны дарга, бүлгийн дэд даргын сонгууль хүлээж байсан хүнийхээ хувьд Дондог нь Ардын намдаа нөлөөтэй эрхмийн тоонд ордог байсан. Хэрэв энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН ялж, намын жагсаалтаар ДДондог ахин төрийн түшээгийн сэнтийд заларсан бол түүний УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхулам баталгаажиж бусдын их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт яллагдагчаар татагдахгүй өнгөрөх байсан байх. Яагаад гэхээр МАН, улс төрийн тэргүүлэгч намынхаа нэр хүндийг бүхнээс илүү хамгаалж хаацайлдаг учир Дондогийг шүүхийн өмнө зогсоохыг хүсэхгүй байсан нь мэдээжбилээ.

Гэвч ерэн хэдэн насны замналтай Ардын нам энэ удаагийн сонгуульд олонхийн санал авч хүчрэлгүй ялагдсан нь экс гишүүн Дондогийг хуулийн өмнө толгой гудайхад хүргэв. Хэрэв МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний гишүүдтэй болоогүй бол, шинэчлэлийн засгийн газарт эвсээгүйсэн аваас МАХН-ын гишүүн экс төрийн түшээ “банкир” О.Чулуунбат мөн адил Дондог шиг Монгол улсын шүүхийн урд зогсох магадлалтай байсан болов уу. Завшаанаар нам нь парламентад байр суурь эзэлж засгийн эрх барилцах болсноор өөрийнхөө гишүүнийг хамгаалах бололцоотой болсон шиг төсөөлөгддөг.

Ё.Сагсай прокурорын Экс гишүүн Дондогийн энэ залилангийн хэрэгт арав гаруй хүн холбогдож байгаа бөгөөд түүний туслах байсан Д.Сайнбаяр нь одоо ч хоригдсоор байна. “Ноён”-ыхоо өмнөөс хэргийг нь хүлээх гээд байна уу, эсвэл өөрөө бас энэ залилан мэхлэх гэмт хэргийг сэдсэн үү гэдэг нь одоохондоо тодорхой бус. 2008 онд Дондог гишүүн өөрийн шадар туслах Сайнбаяраар дамжуулан орон сууцны барилга бариулах зөвшөөрөл олж өгнө хэмээн “Мератан” компаниас 242 мянган ам.доллар ба 400 сая төгрөг авч сонгуулийн сурталчилгааны ажилд зарцуулжээ. Энэ үйлдлийг эхлээд авилга хэмээн сэрдэж байв. Гэвч мөрдөн байцаалтын явцад залилангийн гэмт хэрэг болох нь тогтоогдсон байна.

Энэ хэрэгт А.Ариунболд, А.Батбилэг, Б.Баасанхүү, Б.Батхүү, Б.Батгулга, Ж.Мөнхжаргал, Л.Мөнхсайхан, Д.Сайнбаяр, Г.Ширнэндорж нарын арав гаруй хүн холбогдож байгаагаас Сайнбаяр, А. Батбилэг хоёрыг хорьж шалгасан байна. Ё.Сагсаи прокурорын тайлбар өгснөөр эйэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлэхээр болж байгаа бололтой юм. Хэрэв Д.Дондог ял сонсож хоригдох болвол УИХ-ын гишүүн байсан эрхмүүдээс хар гэрт морилсон тав дахь хүнээр тодорно.

Одоогоор экс гишүүнийг хорихгүйгээр гадуур шалгаж байгаа ч хэргээ хүлээсэн эсэх нь тодорхойгүи байна. Юутай ч түүний шадар туслах Сайнбаяр хамаг хэрэг дээр бууж өнөөгхүртэл хоригдож буй төдийгүй ноёноо цээжээрээ хамгаалан ялыг нь үүрч магадгүй гэсэн яриа дуулдах юм билээ. Шударга шүүх учир жанцанг н’ь хөзөр шиг дэлгэх байх л даа. мэдээлснээр О.Чулуунбатын хэргийг “түдгэлзүүлэх үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг хянаж байгаа” ажээ. Ер нь бол УИХ-ын гишүүн байхдаа шийтгүүлсэн тохиолдол 1997 онд гарсан нь “Казиногийн хэрэг″ гэгчээр өнөөгийн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, генерал Д.Энхбаатар, Хууль зүйн сайд асан С.Батчулуун агсан гурав юм. Тэгэхэд АН-ын хувьд УИХ-д олонхи байсан боловч хуулийн өмнө сөхөрсөн билээ. Эдүгээ ч МАН бас хуулийн өмнө бөгтийхөөс аргагүй хүрчихэв үү яав.

ЭХ СУРВАЛЖ: БОЛСОН ЯВДАЛ /Бүх төрлийн мэдээллийн сонин/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш