МАХН нь МҮАН-тай нэгдээд “Шударга ёс эвслийг” байгуулж АН-тай нэгдэж шинэчлэлийн засгийн газрыг байгуулсан.Гэвч албан ёсны гэрээгүй хамтарсан МҮАН, МАХН-ын аман гэрээ одоо хүчингүй болсон бололтой.Учир нь өчигдөр орой 20 цагийн үед МАХН нам албан ёсоор эвслээс гарч байгаа гэх мэдээллийг МАХН-ын хэвлэлийн төлөөлөгч сонин хэвлэлүүдийн редакцуудад мэдэгдсэн байна. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон ял нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж буй үйл явц. Засгийн газар энэ асуудалд анхаарч ажлаагүй, хууль бус асуудлыг дуугүй хараад өнгөрч буй нь байж боломгүй алдаа гэж үзжээ. Иймд Монгол Улсын Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдсэн байна. МАХН Засгийн газраас гарах болсонтой холбоотойгоор улс төрийн тогтворгүй байдал үүсэх аваас МАХН хариуцлага хүлээхгүй гэсэн мессежийг ч нисгэхээр шийдвэрлэсэн аж. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задрах тухай шуум ч гараад байгаа юм. Түүнчлэн МАХН Засгийн газраас гарах эсэхээ өнөөдөр “Шударга ёс” эвсэлийн бүлэг дээр ярина гэсэн мэдээлэл ч байгаа юм.