Египетийн шуугчдийн холбоо 2012 оны 12-р сарын 15-нд Египетийн шинэ Үндсэн хүүлийн асуудлаар явуулахаар товлосон бух нийтийн санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргав. Шуугчид санал хураалтын үйл явцыг хянан шалгах ажиллагаанд ч оролцохгуй гэж Египетийн Эль-Бухейран мужийн шуугчдийн нэгдлийн тэргүүн шуугч Абдеррахим Юсеф сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр еренхийлегч Мухаммед Мурси шинэ Үндсэн хүүлийн тунхаглалыг хүчингүй болгох шуугчдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсны дараа шуугчдийн холбооноос ийн шийдвэр гаргажээ. Түүнээс гадна « эрх баригчид бух нийтийн санал хураалтын үеэр сонгуулийн хэсгүүдийн аюулгуй байдлыг хангаж чадахгуй « гэж египетийн шуугчид үзэж байгааг Юсеф тэмдэглэв. Өчигдөр Египетийн Үндсэн хүүлийн дээд шуух үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох шийдвэр гаргав.
Ерөнхийлөгч Мурси Ундсэн хүүлийн ассамблейг тараах болон «хувьсгалыг хамгаалах» ерөнхийлөгчийн ямар ч шийдвэрийг давж заалдахыг хориглосон хэдэн хууль гаргажээ. 11-р сарын 30-нд Үндсэн хуулийн ассамблей Египетийн шинэ Үндсэн хуулийн төслийг батласан билээ. Тухайлбал шинэ Үндсэн хууль шариатын хэм хэмжээг улс орныхоо хууль тогтоомжийн үндэс хэвээр байлгаж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэн бэхжүүлэх юм. Мурсийн үйл ажиллагаа Египет даяар эсэргүүцлийн цуглаан жагсаал хийхэд хүргэв.