Маск продакшны жүжигчин Эрдэнэзааныг мэдэхгүй хүн тун ховор. Харин жүжигчин маань багадаа нэрнээсээ их ичдэг байжээ. Хүмүүс буруу сонсоод Эрдэнэзаяа, Эрдэнэцоо, Эрдэнэцоож гэж андуурдаг. Харин найзууд нь ихэвчлэн Заанаа гэж дуудна. Сүүлдээ тэр нь Зина болоод нэг хэсэг Зина хочтой байсан гэдэг шүү. Дашрамд дурдахад тэрбээр эхээс ах, дүү гурвуулаа. Өөрөө ч гурван хүүхдийн аав. Харин түүний эхнэрийг Энх-Наран гэдэг бөгөөд ХБКоллежид ардын хөгжмийн тэнхмийн эрхлэгч, хөгжимчин, багш мэргэжилтэй. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор бие биенээ сайн мэдэрдэг гэнэ. Тэрбээр зураг зурах, хоолны жор зохиох, спортоор хичээллэх, бөх барилдах гээд төрөл бүрийн авъяастай. Харин түүний талаар нэгэн таагүй мэдээлэл цацагдсан нь Д.Дагвадорж аваргад шанаадуулаад 20 минут накаутад орж ухаан алдаж унасан гэх яриа. Энэ мэдээлэл нэг хэсэгтээ л сенсааци болсон. Аваргын өгсөн архийг уугаагүйнхээ төлөө алганы амт хүртсэн тухай хүмүүс ам, амандаа шуугиж байв. Харин үнэн худлыг нь тэр өөрөө л хэлэх биз ээ.
амт хүртсэн.
амт хүртсэн.
Эх сурвалж:
www.mminfo.mn