УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү болон Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн эмч нар /2012.12.04/ Төрийн ордноо хэвлэлийн бага хурал хийж, тус эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх тухай Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “ТТАХНЭ-ийн барилгыг бариулах шийдвэрийг УИХ-аас гаргаж, дөрвөн жил дараалан холбогдох зардлыг төсөвт суулгаж ирсэн. Тиймээс төрийн шийдвэрийг дураараа өөрчлөх эрх Засгийн газар, салбар хариуцсан сайдын аль алинд байхгүй. Монголд байхгүй эмнэлгийн тоног төхөөрөмж /MRI, CT/-ийг хэдийнэ суурьлуулсан байгаа. ТТАХНЭ байлгахгүй гэвэл Эрүүл мэндийн яам мэдэлдээ авч, төрөх эсвэл улсын мэдлийн тусгай зориулалтын эмнэлэг болгох хэрэгтэй” гэв.
ТТАХНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хошууч Т.Нарантуяагийн мэдээлснээр тус эмнэлэг 239 ажилтантай, 200 ортой юм байна. Жилд 5000-6000 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг бол 90-100 мянган иргэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Харин шинэ эмнэлгийн цогцолбор ашиглалтанд орвол дээрх тоо 2-3 дахин нэмэгдэх аж.
Одоогоор Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг Ё.Отгонбаяр, О.Баасанхүү, Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Сү.Батболд, Су.Батболд, Д.Лүндээжанцан, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 22 гишүүн дэмжиж, гарын үсгээ зураад байгаа юм байна.