Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй орон нутагт танилцсан Ажлын хэсгийн дүнг сонслоо. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан гишүүн энэ талаар танилцуулсан. Ингээд БОХХАА-н байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр танилцуулагдсан уг шалгалтын дүн буюу Ажлын хэсгийн орон нутагт хийсэн ажлын үр дүн, үйл ажиллагааны талаар хүргэж байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2012 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Гурванбулаг, 11 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд, 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Дундговь аймгийн Говь-Угтаал сумдад нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсгийг Өвөрхангай, Архангай, Орхон аймгуудад ажиллуулахаар Байнгын хорооноос тогтоол, удирдамж баталсан хэдий ч Байнгын хороонд хөдөө орон нутгийн ард иргэдээс удаа дараа гомдол, хүсэлт ирсний дагуу ажлын хэсэг Баянхонгор, Дундговь аймагт ажилласан юм. Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа, дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, дэд ажлын хэсгийн гишүүн Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнхтамир, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Энхмөнх, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Тасгийн дарга Н.Гантулга, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадорж нар ажиллаж Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн холбогдох байгууллагын төлөөллийг тухай бүр татан оролцуулж холбогдох тайлбар тодруулгыг авлаа.
Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Гурванбулаг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дундговь аймгийн Говь-Угтаал сумдын удирдлага, ард иргэд, сумдад ашигт малтмалын олборлолт болон нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувиараа алт олборлогч иргэдтэй уулзаж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлт, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд “Байгаль орчныг хамгаалах тухай” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь танилцан шалгаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллалаа.
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталжээ. Энэ тогтоолоор батлагдсан журмын дагуу Өвөрхангай аймгийн Засаг дарга 2012 онд 60 га талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт явуулж Далайтогтох, Буд-Ундрам, Гардансити, Баян-Уянга, АУМ-алт, Шижир арвай, Буян өсөх арвижих, Уянга итгэл, Баяннөмөрт, Бидний түшээ, Монгол жодой интернейшнл зэрэг ХХК-уудтай гэрээ байгуулан эдгээр аж ахуйн нэгжүүдээс нөхөн сэргээлтийн барьцаа болгож 243 сая төгрөгийг тусгай дансанд байршуулан ажиллаж байна. Нөхөн сэргээлтийн явцад хяналт тавих, хүлээн авах ажлыг Онги гол ТББ-аар хийлгэхээр мөн гэрээлсэн байна.
Гацуурт ХХК-ийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Зүүн сөдөт, Билүүт нэртэй газрууд дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хориглосон хил заагт хамрагдаж, уурхайн хаалтын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БОАЖЯ-аар тус тус батлуулж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын шаардлагын дагуу гүйцэтгэж байна. Тус компани ашиглалтын үйл ажиллагаагаар 285,7 га талбайг хөндөж эвдрэлд оруулснаас 239,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 182,8 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг стандарт шаардлагын хэмжээнд гүйцэтгэж орон нутагт хүлээлгэн өгсөн байна.
Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 62-р тогтоолоор аймгийн хэмжээнд уул уурхайн болон хувиараа алт олборлогч иргэдийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх хөтөлбөр, 2012 оны 16/1 дүгээр тогтоолоор “Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг тус тус баталсан байна.
Дээрх журмын дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын 2012 оны 06-р сарын 29-ны өдрийн 294-р захирамжаар Хөх бүрдний эх, Бодьгал эрдэнэ, Хөх тэнгэрийн зам, Мэк Лак, Хайтек, Мэнд түшээ, Шим нахиа, Зав тайж, Инишл-Баянхонгор ХХК-тай Баян-Овоо сумын нутаг Ташаа, Алтан ус, Дөрвөлжин худаг, Өлзийт сумын Ар өнц, Өвөр өнц, Галуут сумын Шар хуруу хэмээх газруудад нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрсэн бөгөөд холбогдох арга хэмжээг тухай бүр авч ажилласан болно.Үүнд:
“Онолт мөнх”, “Геогоулд” ХХК ууд нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Буянт, Цагаан гол дээр МҮ-16868А, МҮ-15299 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэн алтны шороон орд олборлох үйл ажиллагаа явуулж байна. Дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хориглосон хилийн заагт хамрагдаагүй, газар дээр нь үзэж танилцахад уурхайн ашиглалтын блокын дундуур Буянт, Цагаан голууд урсаж байлаа. Энэ нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь заалтуудыг зөрчсөн байх тул улсын байцаагчийн актаар дээрх компаниудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон болно. Мөн тухайн орон нутгийн Засаг дарга хамгаалалтын бүс тогтоож захирамжлаагүй, Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хориглосон хилийн заагт хамрагдаагүй шалтгааныг нягталж, хилийн заагт хамруулах асуудлыг зохион байгуулах, зарим хариуцлагагүй шийдвэр гаргасан албан тушаалтныг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тогтлоо.
АУМ-алт ХХК нь Уянга суманд МҮ-000362А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай. Энэ нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хориглосон хилийн заагт хамаарч, уурхайн хаалтын төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулан зөвхөн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайдаа 20 гаруй аж ахуйн нэгжтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан боловч тэдгээр аж ахуйн нэгжийн зарим нь алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илрэв. Алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоов.
Буд ундрам ХХК нь Уянга сумын Өлтийн бүлэг нэртэй газар МҮ016711 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажиллаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг зөрчсөн тул зөрчил арилгах талаар хугацаатай албан шаардлага өгсөн болно.
Монгол газар ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын ашиглалтын 2427А, 7207А тоот тусгай зөвшөөрөлтэй. Уг компанийн Шийртийн салаа дахь талбайд Ф.Дорж нарын 10 гаруй иргэн, Улаан чулуутын ам нэртэй газарт Л.Алтанбагана нарын иргэд нөхөн сэргээлт хийх нэрийн дор эфель угаах үйл ажиллагаа явуулсан нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг зөрчсөн байна. Мөн уурхайн хаалтын ажлын төлөвлөгөө боловсруулж холбогдох төрийн байгууллагаар батлуулж ажиллаагүй байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 45 дугаар зүйлийн 45,1 дэх хэсгийг, Голын гольдролыг сэргээх арга хэмжээ авахгүйгээс борооны ус үйлдвэрлэлийн явцад бий болгосон нууруудын устай нийлж гол бохирдуулж байгаа нь “Усны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.
“Жи энд Юу гоулд” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт 12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алтны шороон орд олборлох үйл ажиллагаа эхлүүлэхээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн байна. Ашиглалтын 12806А тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газруудын хилийн заагт хамаарахгүй байгаа нь итгэмжлэгдсэн маркшейдерийн хэмжилтийн ажлын тайлангаар тогтоогдсон байна.
Дээрх тусгай зөвшөөрөл бүхий газрыг Баянхонгор аймгийн ИТХ-ын 2012 оны 02-р сарын 16-ны өдрийн 16/2 дугаар тогтоолоор Аймгийн тусгай хамгаалалтад авсан тул Гурванбулаг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2011 оны 12-р сарын 08-ны өдрийн 31/30/02 тоот актаар “Жи энд Юу гоулд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Нутгийн иргэдийн зүгээс уг тусгай зөвшөөрлийн талбайг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамруулах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргасан байна.
“Жи энд Юу гоулд” ХХК-ийн Өвөр хөшөөтийн уурхайн асуудлаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын удирдлага, иргэдтэй уулзаж, уг асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр тогтлоо.
“Одод гоулд” ХХК нь Бөмбөгөр сумын нутагт “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон газарт байрлаж байгаа бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг тухайн бүс нутагт жишиг болохуйц хэмжээнд гүйцэтгэсэн байна.
“Том шижир” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна буюу голын хамгаалалтын бүсэд алт угаах төхөөрөмжөө байрлуулан үйл ажиллагаа явуулж байсан нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 62 дугаар тогтоолоор баталсан аймгийн хэмжээнд уул уурхайн болон хувиараа алт олборлогч иргэдийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам” нь Монгол улсын хууль, тогтоомжоос давсан шийдвэр байх тул хүчингүй болгох тухай асуудлыг аймгийн ИТХ-д тавьж шийдвэрлүүлэв.
Аймгийн ИТХ, Засаг даргаас нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг Улсын мөрдөн байцаах газар болон аймгийн Цагдаагийн хэлтсээр шалгуулахаар шийдвэрлэсэн.
Ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ниас цагаан тоосны тархалт, тоосжилт, үзүүлж буй нөлөөллийн талаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас зохион байгуулж буй ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн байдалтай газар дээр нь явж танилцсан болно.
Тус үйлдвэрийн баяжуулах фабрик нь 2011 оны 11 дүгээр сарын 25-с 55.5 га газрыг хар шороон хөрсөөр хучиж, 2012 оны 4 дүгээр сард цагаан тоосыг дарах зорилгоор 36 м2 талбайг биологийн гүмүүсээр дарж, 200 м2 талайд магни хлор цацаж туршсан байна. Эдгээр аргууд нь намар, хаврын хуурайшилт ихтэй улиралд төдийлөн үр дүн өгдөггүй бөгөөд зардал өндөртэй байдаг тул эдгээр улиралд тоосжилтийг усаар шүршиж дардаг байна. Тус үйлдвэр 2012 оны байдлаар нийт 15 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж нөхөн сэргээсэн талбайдаа мод тарьсан байна. 2012 онд үйлдвэрийн болон гадны аж ахуйн нэгж, байгууллагын нийт 4583 ажилтанд байгаль орчны талаар сургалт зохион байгуулсан байна.
“Шанжин орд” ХХК-ийн Хараатын уурхайн асуудлаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэдтэй уулзаж, газар дээр нь хяналт шалгалт хийхэд зохих зөвшөөрөлгүйгээр худаг гаргаж ашигласан, ус ашиглах дүгнэлтийг холбогдох газраар гаргуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй, Бетон зуурмагын үйлдвэр нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болох 79 га-д газар ашиглах эрхийн гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн нь Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулиудыг зөрчсөн нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоосон.
Ажлын хэсэг дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
- Алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох” тухай Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Хилийн заагийг тогтоох” тухай Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын Хавсралт -1, Хавсралт- 2, Хавсралт- 3 –ыг дахин нягтлан үзэх , хир бодитой тогтоосонд мониторинг хийх шаардлагатай байна.
- Аймаг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар аж ахуйн нэгж, байгууллагаар алтны шороон ордны орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийлгэх гэрээ байгуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулах үндэслэл болж байна. Гэрээндээ сум орон нутагт хандив өгөх, бүтээн байгуулалт хийх гэх зэрэг заалт оруулсан нь тэдгээр аж ахуйн нэгжид хандивын санхүүгийн эх үүсвэрээ үлдсэн эфелийг угааж ашиглаж болохыг давхар зөвшөөрч байгаа үндэслэл болж байна
- Уул уурхайн үйлдвэрлэлд хөрс хуулалт, ашигт малтмал хайх, олборлох, баяжуулах, боловсруулах зэрэг үндсэн ажлыг туслан гүйцэтгэгч байгууллагаар гэрээний үндсэн дээр хийлгэж байгааг журамлах нь зүйтэй байна
- Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нөхөн сэргээлтийн зардлыг үл маргах журмаар гаргуулж, нөхөн сэргээлтийг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх
- Уул уурхайн олборлолт нөхөн сэргээлттэй холбоотой хэргүүдийн экологид учруулсан материаллаг хохирлыг тогтоох мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн багийг Улсын мөрдөн байцаах газрын дэргэд бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх
- Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүн сайтай аргыг цаашид авч хэрэгжүүлэх нь нь зүйтэй гэж үзлээ хэмээн Ажлын хэсгийн тайланд дурджээ.