Өчигдөр НҮБ-ын ЕА-н батласан тогтоолд сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх нь тэсвэрлшгүй хэрэг гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулж, энэ талаар ажиллаж байгаа эрх зүйн дэглэмийг чангатгахыг уриалжээ. Энэхүү баримт бичгийг дэлхийн 20 гаруй орон санаачилсан байна. 1967 онд хүчин төгөлдөр болж, дэлхийн биш орон зайд явуулах үйл ажиллагааны эрх зүйн хязгаар тогтоосон гэрээний дагуу сансрын удамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх зорилтыг хойшлуулалгүй биелүүлэх нь чухлыг ЕА-н гишүүн орнууд тогтоолдоо батлан илэрхийлэв. Энэ баримт бичиг ердийн зэвсэг тойрог замд байрлуулахыг хориглоогүй учир хангалтгүй байна гэж ЕА-ийн гишүүд үзэж байна. Сансарт явуулах үйл ажиллагаанд хяналт тавих арга эхэмжээ цаашид авах нь зайлшгүй чухлыг тогтоолд үүнтэй холбогдуулан заажээ. Үүнтэй холбогдуулан сансрын уудамд ямар ч зэвсэг урьтаж байруулахгүй гэж 2004 оны 10-р сард Орос улс дангаар мэдэгдсэн билээ. Жишээг нь дагахыг Орос улс сансрын технологи хөгжсөн бусад орнуудад уриалав.