Хятадын удирдлага сансрын нисэгчдийн «амьдралыг дэмжих экологийн системийг» байгуулахын тулд дөрвөн төрлийн ногоо Ангараг гариг ба Сарнаа ургуулах бодолтой байна. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжин дэх Шинжлэн судлах ба хятадын сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн мэдээллийг үндэслэн энэ тухай уламжлан мэдээллээ. Зохих туршилт Бээжинд хийсэн хийгээд одоо 300 шоо метр багтамжтай сав бүтээх төлөвлөгөөг боловсруулж байна.Мөн савд дөрвөн төрлийн ногоо ургах юм. Гэвч чухам ямар төрлийн ногоо тариалахыг мэдээлээгүй. Ийм ногооны тусламжтайгаар сансрын нисэгчид сансрын аялалынхаа үеэр агаар, ус, хүнсний өөрийн нөөцтэй болно. Хэтдээ энэ системийг «Сар, Ангараг гариг дээрх баазуудад» ашиглаж, сансрын нисэгчид шинэ ногоо хоолондоо хэрэглэнэ гэдэгт Бээжингийн судлалын төвийн ажилтнууд найдаж байна.