logo
Хатуу дэглэм

Хатуу дэглэм

2012/12/05
Өвчтөний өрөөнд утас дуугарав. Эмчлэгч эмч нь ярьж байна гэнэ.
-Байна уу? Би танд тун таагүй мэдээ дуулгах болох нь дээ.
-Яасан бэ?
-Юу л даа. Танд дэлгэрэнгүй, нарийвчилсан шинжилгээ хийж үзээд тэмбүү, хамуу, сүрьеэ, гэдэсний балнад, халуун хумхай, халдварт шар, цусан суулга, ДОХ, заг хүйтэн, хижиг туссан болохыг чинь илрүүллээ.
-Юу юу гэнэ ээ? Байж боломгүй юм. Тэгээд та намайг эмчилнэ биз дээ?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Заавал. Би таны баримтлах хоолны дэглэмийг цохоод өгчихсөн байгаа. Та дан гамбир идэх хатуу дэглэм барих хэрэгтэй болж дээ.
-Тэгээд тэр гамбир чинь надад тус болох юм уу?
-Юу л даа. Туслах эсэхийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ шуудхан нууцгүй хэлэхэд гамбирнаас өөр хоол хаалган доогуур багтахгүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш