logo
Хятадууд Шанхайд дэлхийн хамгийн шилдэг үрийн шингэний банк байгуулж байна

Хятадууд Шанхайд дэлхийн хамгийн шилдэг үрийн шингэний банк байгуулж байна

2012/12/05
Хятад бусад орнуудаас, тухайлбал Японоос шинэ соргог санааг аль эртнээс амжилттай ашиглаж ирсэн билээ. Энэ нь зөвхөн Японы автомашин болон айфонуудыг клоничлохтой ч холбоотой биш,  энэ удаад донорын үрийн шингэн (сперма) өгөх нилээд түвэгтэй ажлын талаар яригдаж байгаа юм.

Япон дахь донорын үрийн шингэн өгөх ажилд хийсэн шинэчлэл 2010 оноос эхэлжээ. Энэ ажлын эхлүүлэгч нь Шимизу хотын хувийн жижгэвтэр Экстракорпораль үр тогтоох төвийн нөхөн үржихүйн эмч доктор Такуми Кито юм. Тэрээр үрийн шингэний доноруудыг өөрсдөө гар хангалга хийхээс ангижруулж энэ ажилд сувилагч туслахад даатгасан байна! Энэхүү шинэлэг ажил нь түүний эмнэлэг рүү шууд л анхаарал татсан бөгөөд өөрийнхөө үрийн шингэнийг мэргэжилтэн секси бүстүйд  өгөхийг хүсэгчид өрсөлдөн дугаарлах болжээ. Кито эмчид илүү хатуу чанга сонголт хийх боломж бий болсноор донорын материал өгөх танхимд шилдгийн шилдгүүд нь орох болов. Мэдээжийн хэрэг энэ нь чанарыг эрс сайжруулсан байна.

Харин одоо үүнийг тэр дор нь хятадууд тусган авч сурсан зангаараа далайцтай хэрэгжүүлж эхлэв. Асуудлыг засгийн газрын түвшинд хэлэлцээд Эрүүлийг хамгаалах яамныхаа өмнө “дэлхийн хамгийн шилдэг” үрийн шингэний банк байгуулах зорилт тавьсан байна. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг Шанхайн Рен Жи эмнэлэгт даалгажээ. Тусгай салбар гарган өгч сувилагч нарыг бүрдүүлсэн ба тэд бүгдээрээ үрийн шингэн хүлээн авагчийн шинэ мэргэжлийн сургалтанд хамрагдсан байна. Сонирхолтой нь энэ мэргэжлийг Хятадын ханз үсгээр тэмдэглэсэн нь бас “саах” гэсэн утгыг агуулдаг аж! Тэгээд эдгээр “саальчдыт” бүр тодруулбал “саагчдыг” тодорхой хэмжүүрээр буюу 30 хүртэлх насны, дээр нь секси байх шалгуураар сонгож авжээ.

Үрийн шингэнийг цуглуулж авах үйл явцыг Хятадын амарчлах  аргаар, буюу урсгал  аргаар зохион байгуулсан ба уг тасагт, үйлчлүүлэгч нь сувилагчтай хамт хоёулхнаа байдаг VIР өрөөнөөс гадна гурваас таван донорыг нэг дор хүлээн авч үйлчилдэг (яг цус өгдөг шиг) нийтийн “хүлээн авах цэгүүд” ч байдаг ажээ. Гэсэн ч энэхүү спартын маягийн нөхцөл ч шинэ технологиор үрийн шингэнээ өгөхийг хүсэгчдийг зогсоохгүй байгаа гэнэ. Шанхайн Рен Жи эмнэлэг рүү бүр Хятадын өөр мужуудаас ч эрчүүд аль эрт ирэх болсон юм байх. Сонголт нь хэд хэдэн үе шаттай ажээ. Эхлээд харилцан ярилцлага, энд оюуны түвшин, амьдралын хэв маяг, хортой зуршил, удамшлын өвчин зэргийг нь тодруулдаг байна. Эрүүл хүүхэд төрүүлсэн, эхнэртэй эрчүүдэд давуу эрх олгодог гэнэ. Цааш нь эрүүл мэндийн өргөтгөсөн шинжилгээ хийнэ. Хэрэв нэр дэвшигчийн эрүүл мэндэд асуудал гарахгүй бол түүнээс үрийн шингэнийх нь дээжийг авна. Энд мөн тодорхой шаардлага тавигдах ба сперма нь үр тогтоох чадвартай байх ёстой ажээ. Нэр дэвшигчийн “ажилдаа” орох хүртэлх хугацаа нь хагас жил, Энэ хугацаанд ирээдүйн донор эр хоёр удаа ХДХВ ( гепатит, сифилис, гонорей болон өөр хэд хэдэн бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд орно. Ингээд хэрэв энэ бүх шинжилгээнүүд сөрөг үзүүлэлттэй гарвал л тэр эрэгтэй арай гэж донор гэсэн хүндтэй цол хүртэж үрийн шингэний “саагчдын” энхрийхэн гарт ордог юм байна.

Доноруудад дараах шалгуурт тохирох ёстой.

1. 20-иос 40 настай

2. 170см-ээс доошг

3. Илүүдэл жингүй,

4. Гадаад үзүүлэлт’

5. Бие бялдар болон сэтгэцийн хувьд эрүүл байх

6. Хорт зуршил (архи тамхигүй байх) 

ЭХ СУРВАЛЖ: ЯНАГ ХОРВОО СОНИН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш