“Хүний хөгжил сан”-аас давхардсан тоогоор 349022 иргэн мөнгөө дутуу авсан буюу аваагүй байгаа билээ. Харин эдгээр иргэдийн мөнгийг ирэх ондоо багтаан олгохоор болоод байгаа аж. Тиймээс сар бүр олгож байсан 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд эхэлжээ.
Иргэд бүртгүүлэхийн тулд бичиг баримтаа, “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийн хамт авч ирэх аж. 2011 онд 33117 иргэн, 2012 онд 83905 иргэн аваагүй байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ. Харин одоогийн байдлаар эхний хоёр хэсэг буюу нийт 660 мянган төгрөгийг олгоод байгаа билээ.