logo
Зайсанд орж ирсэн чоныг буудаж хороосныг буруутгалаа

Зайсанд орж ирсэн чоныг буудаж хороосныг буруутгалаа

2012/12/06
Хан-Уул дүүрэгт байрлах “Хатан туул” хотхонд хэд хоногийн өмнө чоно орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Чоныг цагдаа нар газар дээр нь буудаж хороосон билээ. Чоныг буудсан цагдаа нарыг “Амьтны эрх хамгаалах сан”-гийн тэргүүн С.Дамдинсүрэн буруутгасан байна. Тэрээр хэлэхдээ “Хүн рүү дайраагүй байхад шууд буудаж хороосон нь буруу зүйл. Цагдаагийнхан чоныг аюулгүй болгоод амьтан хамгаалах байгууллагад хандах хэрэгтэй байсан юм. Үүний дагуу бид чоныг нойрсуулах тариагаар буудаад, шинжилгээнд өгөөд ямар нэг өвчингүй бол эргээд байгальд нь тавина. Харин галзуурсан, эсвэл өвчтэй тохиолдолд энэрэнгүй аргаар тариа тарьж үхүүлэх ёстой. Энэ бол амьтны эрхийг зөрчсөн хэрэг. Нялх амьтан гэнэн томоогүй зангаар хоолны үнэр аваад л ороод ирсэн шиг байгаа юм. Ер нь энэ бол Богдхан ууланд идэх амьтан нь цөөрч, идэш тэжээл нь ховордсонтой холбоотой байх” гэсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш