Италийн Брешиа хотын дарга Адриано Пароли салхи татуулан давхих дуртай нэгэн. Тэрбээр 2 жилийн дотор 85 удаа хурд хэтрүүлээд баригджээ. Тодруулбал 2009-2010 онд 47 удаа, 2011 онд 38 удаа хотын даргын албаны машин хурд хэтрүүлсэн байна.
Замын цагдаа нар ч түүний унасан машин 170-200 км/ц хурдтай давхидаг хэмээн нотолж байна. Гэхдээ заримдаа машин дотор хотын дарга байгаагүй аж.
Тус улсын Татварын албаны мэдээлснээр мэр Адриано Паролид нийтдээ 21000 еврогийн торгууль ногдуулсан ажээ. Зарим торгуулийг хотын орлогч дарга Фабио Рольфи төлсөн байна.
Харин мэр “Намайг албаны машин унаж яваад хурд хэтрүүлсэн гэж баталж чадвал би өөрийн халааснаас торгуулийн мөнгийг төлнө” гэж мэдэгджээ.