2012 оны 12-р сарын 21 ний өдөр айсуй явна. Галав юүлэхэд итгэсэн орос хүмүүсийн дунд бункэрын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. “Известия” сонинд “Делюкс Бункер” компаний ерөнхий захирал Артур Толасовын мэдээлснээр, түүний компани нь жил бүр Москвад хувь хүмүүст зориулан газар дор 10 орчим хоргодох байр барьдаг байна. Сүүлийн 11 сар тэд 20 ийм байгууламжийг барьжээ. Галав юүлэх ч юм уу, үгүй ч юм уу, юутай ч аюулаас нуугдах нь аминд өлзийтэй гэж оросууд үзэж байна. Энхийн цагт тэрхүү барилга нь биеийн тамирын зал, номын сан, машины зогсоолын, тэр ч бүү хэл усан бассейны үүрэг гүйцэтгэж болох аж. Мөн Уфад галав юүлэхийн өмнө VIP зэрэглэлийн 745 хоргодох байр барьж байгуулжээ. Уг барилгыг барихын өмнө ирээдүйн оршин суугчдын дор хаяж 200-гаас нь хүсэлт авах ёстой байлаа. Гэтэл тэдний дөнгөж 30 нь зөвшөөрч, төслийг зогсонги байдалд оруулжээ.