АНУ-ын Сенат 2013 оны улс орныхоо цэргийн 631 тэрбум долларын төсвийн тухай хуулийг санал нэгтэй сайшаав. Эдгээр хөрөнгөөр зэр зэвсэг худалдан авч, цэргийн албан хаагчдын хөлсийг 1,7 хувиар нэмэгдүүлэх юм. Түүнчлэн баримт бичиг америкийн цэргийг Афганистанаас гаргах, Ираны эсрэг хоригийг чангатгах арга хэмжээнд зарцуулах хөрөнгө агуулж байна. Сенатын сайшаасан төсвийн тухай хуулийн төслийг урьд өмнө төлөөлөгчдийн танхимаар батласан хуулийн хувилбарт нийцүүлэн зохицуулах юм. Тэгээд ерөнхийлөгч мөн хуулийн төсөлд гарын үсэг зурах ёстой ажээ.