Филиппиний өмнөд Минданао арлыг нэрвэсэн «Бофа» хүчтэй хар салхины уршгаар 230 гаруй хүн амь үрэгджээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар олонхи хүмүүс нуралт, үерийн улмаас амь үрэгджээ. Нэг хэсэг нь эвдрэн нурсан байшингуудын нурангид дарагдав.Филиппиний олон мянган оршин суугч гэр оронгүй үлдэв. Олон хот суурингийн цахилгаан дамжуулах утас тасарч, сургууль, албан байгууллагууд ажиллахгүй байна. Гай гамшиг гаарсны уршгаар нисэх онгоцны 100 гаруй рейсийг түр цуцалж, олтригийн маш олон арлыг холбож байгаа гаталга онгоцны харилцааг зогсоожээ.