logo
Каспийн орнууд зэвсгийн хүчээ улам зузаатгаж байна

Каспийн орнууд зэвсгийн хүчээ улам зузаатгаж байна

2012/12/06
Каспийн тэнгис бүс нутгийн орнуудын хүчин чармайлтаар цэрэгжүүлсэн бүс болж байгаа талаар дэлхийн нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байна. Каспий хавийн бараг бүх улс цэргийн сүр хүчээ зузаатгаж  эхэлжээ. Ялангуяа Азербайжан мөн чиглэлээр маш идэвхтэй ажиллагаа явуулж, Израильтэй цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа ажээ. Гадаадын цэргийг Афганистанаас гаргаснаас хойш зэр зэвсгийн нэг хэсэг нь салан тусгаарлагч, хэт даврагчид ба террористуудын гарт орж мэдэх юм. Эдгээр этгээд Төв Азийн нутаг дэвсгэрт ч байрласан байгаа юм.  Пентагоны мэдээлснээр 2014-2015 онд сар дутам Афганистанаас 2200 орчим чингэлэг, тээврийн хэрэгсэл гаргахаар төлөвлөсөн. Тэгэхдээ 500 нэгж нь Төв Азиар дамжин өнгөрөх аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш