“Хүний хөгжил сан”-гаас давхардсан тоогоор 349022 иргэн мөнгөө дутуу авсан буюу аваагүй гэсэн тооцоо гарчээ. Харин эдгээр иргэний 21 мянгыг ирэх онд багтаан олгохоор болсон. Тиймээс сар бүр олгож байсан 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд эхэллээ. Энэ мөнгөө аваагүй иргэдийн бүртгэл байгаа учраас дахин бүртгэх шаардлагагүй. Харин 21 мянган төгрөгөө огт авч байгаагүй, энэ талаар бичиг баримт бүрдүүлээгүй иргэд холбогдох журмын дагуу бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Тиймээс 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд ирэх оноос авч эхлэх нь тодорхой болоод байна. 2011 онд 33117 иргэн, 2012 онд 83905 иргэн аваагүй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд нь гаргажээ. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьцаа худалдан авах санал хангалтгүй байгаа учраас ийнхүү нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй иргэдийн хувьд байдал маш бүрхэг байна.