БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байсан 30 орчим настай, Монгол улсын иргэн А нь өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байдалтайгаар өнөөдөр өглөө олдсон талаар www.mglradio.com цахим сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр талийгаач нь Кёнгиду, Янгжү ши, Наммён дахь (경기도 양주시 남면) нэгэн үйлдвэрт ажиллан үйлдвэрийнхээ хажууд байх байранд амьдардаг байсан аж. Түүнтэй хамт ажилладаг монгол залуу өнөө өглөө ажилдаа гарах болсноо хэлэх гэж өрөө рүү нь шагайхдаа түүнийг өрөөний голд дүүжлээстэй байгааг харсан юм байна. Тэрээр өчигдөр орой ажлаасаа тарж ирээд байрандаа амарч байхдаа Монголд байгаа эхнэртэйгээ утсаар муудалцаж байсан хэмээн хамт байрлаж байсан хүмүүс нь мэдүүлэг өгсөн аж. Харин талийгаач ийнхүү амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа огт уугаагүй, ямар нэгэн гэрээслэл бэлдэж үлдээгээгүй зэргээс үзвэл, тэрээр амиа хорлох шийдвэрийг огцом гаргасан байж болзошгүй хэмээн анхан шатны дүгнэлт гарсан аж.
П.Наран
П.Наран