Энэхүү гайхамшигтай зургийг “Хар гантиг” хэмээн нэрлэдэг бөгөөд манай эх дэлхийг шөнө дунд ямар дүр зурагтай харагддагийг Суоми сансрын хиймэл дагуулаас авсан зураг аж. Өнгөрсөн шөнө энэ зургийг авсан бөгөөд хамгийн цэлмэг шөнө хэмээн энэ өдрийг сонгосон байна. Зургийг VIIRS хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар ийнхүү нарийвчлалтай, гэрэлтүүлгийг тод харуулж чаджээ. Энэхүү төрөөрөмж нь сансраас цаг агаарын төлөвийг судлахад ашигладаг бөгөөд эх дэлхийн аль хэсгээрээ үүлэрхэг болоод, далай тэгисийн түвшин, хар салхины чиглэл болоод цас, манан гэх зэргийн хэмжилтийг хийхэд ашигладаг гэнэ. Үүнээс өмнө дэлхийн шөнийн гэрэлтүүлгийн зургийг АНУ-ын Геофизикийн хүрээлэнгийн ажилчид авч байсан. Гэхдээ энэ зураг шиг нягтрал сайтай, тод гарч байгаагүй ажээ. Хар гантиг хэмээх энэ гайхалтай зургийг дэлхийгээс 800 км ийн зайнаас авсан юм байна.